"Эрнест Хемингуэй"-ны өөр хувилбарууд

б (r2.7.2) (робот Нэмж байна: kk:Эрнест Миллер Хемингуэй)
[[1899]] оны зургаадугаар сарын 21-нд эмч Кларенс Эдмонт Хемингуэй, хөгжимчин Грейс Холл-Хэмингуэй нарын анхны хүү болон мэндэлжээ. [[Марк Твен]], Стивен Крейн, [[Теодор Драйзер]], Синклер Льюис нарын адил сайн зохиолч болох хүслээ өвөртлөн Хэмингуэй сэтгүүлч болсон гэдэг. «Cansas City Star» сонины сурвалжлагчаар бичгийн ажлын гараагаа эхлэж байсан бол [[1918]] онд [[Итали]]д очин жолооч болон Италийн фронтод элсэн [[Дэлхийн нэгдүгээр дайн]]д оролцоод амжжээ. Хэд хэдэн удаа шархдсан офицер Хэмингуэй [[1919]] оны нэгдүгээр сард эх орондоо эргэн ирж түр хугацаагаар амарч байгаад [[Чикаго]]гийн «Toronto Star» хэмээх сонины газрын улс төрийн тоймч сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон байна. [[1921]] оны есдүгээр сарын 3-нд тус сониныхоо гадаад дахь сурвалжлагчаар [[Франц]]ад томилогдон ажиллах болов. [[Парис]]т байх 20 сарын хугацаанд сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж [[1925]] онд эмхтгэл болгон хэвлүүлсэн ажээ. [[1926]] онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан бөгөөд түүнээс хойш «Нар мандсаар байна-Фиеста» тууж (1926), «Гоонь эрчүүд»(1927) өгүүллэг, «Зэр Зэвсэг минь баяртай» (1929) тууж, «Үдийн үхэл» (1932), «Килиманжаро уулын цас» (1933), «Ялагч үгүй» (1933), «Францис Макомберийн богино боловч аз жаргал амьдрал» (1935) өгүүллэг, «Хэнийг дуудаж хонх цохив» (1937) тууж, «Өвгөн тэнгис хоёр» (1952) тууж, «Найр хойшлогдсон нь» (1964) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.
[[Файл:Floridita.JPG|thumb||Хэмингуэйн барималын арын ханан дахь зурганд [[Фидель Кастро]] Хэмингуэйд шагнал гардуулсны дараахь үеийн агшин үлджээ.]]
ХҮНИЙГ АЛЖ БОЛНО , ЯЛЖ ЧАДАХГҮЙ
== Эшлэл ==
 
{{reflist}}
== Холбоос ==
* [http://www.jfklibrary.org/Historical+Resources/Hemingway+Archive/ Hemingway Archives: John F. Kennedy Library]
Anonymous user