Аланчууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Алан бол дорнод Европт оршин сууж байсан нүүдэлчин аймаг юм. Дорнод Европын тал нутагт суу..."
 
No edit summary
Мөр 1:
Алан бол дорнод Европт оршин сууж байсан нүүдэлчин аймаг юм. Дорнод Европын тал нутагт сууж байсан Сарматууд Готуудад бут цохиулсаны дараа Сарматын удам болох Аланчууд нь түүхийн тавцанд гарч иржээ. Аланчууд Готын хараат аймаг байсан бөгөөд Хүннү нар Готуудыг бут цохиход Аланчууд Хүннү нарын захиргаанд оржээ. Гэвч Аланчуудын зарим хэсэг нь баруун Готуудтай хамт Хүннү нараас зугатан нүүжээ. Баруун Готууд Францын нутагт ёуужсууж үлдэхэд Аланчууд Испанид очиж суужээ. Улмаар тэндээсээ зарим хэсэг нь Вандалуудын хамт умард Африкт очсон байна. Нутагтаа үлдсэн Аланчууд нь Хүннүгийн захиргаанд байж байгаад Аттила хаан нас барсны дараа Хүннүгийн эзэнт улс задархад тусгаар тогтнож, Кавказын хойд талд нутаглан суужээ. XIII зууны үед Монголын байлдан дагуулалын үед Монголын эзэнт гүрэнд эзлэгдэж, Алтан ордны улсын захиргаанд орсон байна. Аланчуудын зарим хэсгийг Монгол руу илгээжээ. Тэд өвөр Монголын Асуд аймгийн өвөг дээдэс болжээ. Нутагтаа үлдсэн Аланчууд нь Осетчуудын өвөг дээдэс болжээ.