Христ итгэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (бот изменил: kk:Мәсіхшілік на kk:Христиандық
Мөр 13:
ХристИтгэлийн урсгал бүр өөр өөр сургаал онолтой боловч дараах үндсэн сургаалуудад итгэдэг. Энэ нь:
=== Теологийн сургаал ===
* '''Ганц Бурхант үзэл буюу [[Монотеизм]]''': Сансар огторгуй, орчлон ертөнц дээр хамгаас дээр оршигч Ганц Бурхан байдаг гэж үздэг. Тэр өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч үүрд мөнх байна гэх ба Ёхова, Яавэ зэргээр нэрлэдэг. Монголын Христэд итгэгчид "Мөнхийн Эзэн", "Ертөнцийн Эзэн", "Эзэн Бурхан", "Хүчит Нэгэн", "Түмэн Цэргийн Эзэн", "Тэнгэрбурхан (Католик сүмийн хэллэг)" гэх мэтээр монгол хэлнээ орчуулан нэрлэсээр байна.
* '''[[Ариун Гурвал]]''': Нэг Бурхан боловч 3 бодьгалиас бүрдэх бөгөөд энэ нь Эцэг, Хүү, Ариун Сүнс болно. Эцэг Бурхан бол дээр дурдсан Ертөнцийн Эзэн, Хүү нь Есүс Христ, Ариун Сүнс нь Бурханы туйлын Ариун Сүнслэг Биет (Spirit). 3 бодьгал нь үргэлж цугтаа, бие биенээсээ тусад оршиж чадахгүй. Бие биетэйгээ нэг байснаар цорын ганц Бурханыг бий болгодог. Эцэг нь Бурхан, Хүү нь Бурхан, Ариун сүнс нь Бурхан гэх боловч эдгээр нь цугтаа байснаар ганц л Бурханыг бий болгодог. Аль алингүйгээр оршихгүй. Хэдий 3 Бурхан мэт ойлгогдох боловч нэгдэлээр оршигч ганц Бурхан гэж үздэг.
* '''Бүтээл''': Бурхан орчлон ертөнц, түмэн амьд биес болон Өөрийн дүр төрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн ба тэднийг [[Адам]], [[Ева]] гэдэг байсан.