Цагаан сар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Урьд үе: зөв бичгийн алдаа
No edit summary
Мөр 1:
[[Image:Tsagaan sar.jpg|thumb|right|200px|Цагаан сарын идээ, шүүс]]
[[Image:Cagancar.jpg|thumb|right|Цагаан сар, Халимаг Улс, Орос]]
'''Цагаан сар''' ''ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ'' ({{lang-bo|ཟླ་བ་དག་པ།}}, [[Халимаг хэл|хал.]] ''Цаһан сар'') - [[Монгол үндэстэн|Монгол үндэстний]] уламжлалт [[шинэ жил]]ийн баяр юм.
 
==БИТҮҮЛЭХ ЁСОН==
==Ёс заншил==
Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Монголчууд эрт дээр үеэс хахир хатуу, хүйтэн [[өвөл|өвлийг]] давж урин [[хавар]]тай золгосны баяр болгон [[Билгийн тоолол|билгийн тооллын]] хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнийг тэмдэглэж иржээ. Цагаан сар нь ерөнхийдөө битүүний өдрөөс эхэлдэг. Битүүнд монголчууд маргаашийнхаа хийх зүйлсийг бэлдээд, харин дуусмагц гэр бүлээрээ [[алаг мэлхий]] өрөн тоглодог заншилтай. Түүнчлэн битүүний орой [[Лхам бурхан]] айл бүрт айлчлан ирдэгт нь зориулан гэрийнхээ тотгон дээр гурван хэсэг мөс, харгана тавьдаг. Хаврын тэргүүн сар гэдэг нь монголчуудын эрт дээр үеэс даган мөрдөж ирсэн цаг тоолол болох билгийн тооллоор тоологдох хаврын эхний сарыг хэлнэ. Хавар, зун, намар өвөл нь гурав гурван сартай. Гэхдээ шарын шашны зурхайд нарийн шалтгааны улмаас зарим жилд илүү сар тоолох үе байдаг байж болно.
 
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Цагаан сарын баярын өдрүүд нь 3 хоног үргэлжилдэг. Энэ 3 хоногоо шинийн нэгэн, хоёрон, гурван гэж нэрлэнэ. Ингэж нэрлэж байгаа нь шарын шашны зурхайд нь сарын эхний өдрүүдийг шинийн өдрүүд гэж нэрлэдэг. Ер нь 3 хоног цагаан сар нь үргэлжилдэг боловч монголчууд түүнээс олон хоногоор цагаан сарыг тэмдэглэдэг.
 
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.
Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүр өөр өөрийн нас хүйсээс хамаараад зурхайд заасны дагуу мөрөө гаргах гэдэг зан үйлийг үйлдэнэ. Энэхүү мөрөө гаргахыг зүгээ гаргах ч гэж нэрлэдэг. Мөрөө гаргасны дараагаар гэрийнхэнтэйгээ золгоно. Золгохдоо эхнэр нөхөр хоёр золгож болохгүй. Бас жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгохгүй. Золгосныхоо дараагаар ойр дотны хамгийн хүндтэй хүмүүсийнхээ гэрт очиж золгоно.
 
==УУЦ ХӨНДӨХ ЁСОН==
Цагаан сарын гол идээ бүхлээр нь чанасан [[хонины ууц]], [[бууз]], [[цагаалга]] болно. Түүнчлэн тавгаа [[ул боов]], [[еэвэн]], [[ааруул]], [[цагаан идээ]]гээр засдаг уламжлалтай. Ирсэн зочиддоо цай, [[айраг]]барина.
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
Хүүхэд багачууд ёс заншлаа сахиж, морин хуур эгшиглүүлж гэрийн жавар үргээнэ.
 
Цагаан сарын шинийн нэгний өглөө гэрийн тэргүүн нар ургахыг сахиж, ургах үед байгаль дэлхийдээ идээ будааныхаа дээжийг өргөж ирж буй жилээ нарандаа даатгадаг.
==ШИНЭЛЭХ ЁСОН==
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
 
==ЗОЛГОХ ЁСОН==
Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.
 
==Түүх==