Генетик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 33:
Хромосом нь гениүдийг агуулдаг мөн хромосом нь протейн болон ДНХ хоёулангаас нь бүрэлддэг болохыг мэддэг байсан ч чухам аль нь удамшлын зүй тогтолд чухал нөлөөтөй эсвэл хэрхэн удамших процесс явагддаг болох нь тодорхойгүй байсан юм. 1928 онд [[Фредерик Гриффит]] өөрийн нээсэн [[Хувиралт (генетик)|хувирах]] үзэгдлийн тухай хэвлүүлсэн ([[Гриффитийн туршилт]]ыг үзнэ үү.). Үүнээс 16 жилийн дараа 1944 онд [[Освальд Теодор Авери]], [[Колин Маклеод]], [[Мэклин Маккарти]] нар энэхүү үзэгдлийг ашиглан хувиралтанд чухал үүрэгтэй байдаг молекул буюу [[ДНХ]]-г тусгаарлаж, илрүүлж чадсан байна.<ref name=Avery_et_al>{{cite journal| author=Avery OT, MacLeod CM, and McCarty M| title=Studies on the Chemical Nature of the Substance Inducing Transformation of Pneumococcal Types: Induction of Transformation by a Desoxyribonucleic Acid Fraction Isolated from Pneumococcus Type III| journal=Journal of Experimental Medicine| year=1944| volume=79| issue=1| pages=137-58}}[http://www.ncbi.nlm.nih.gov/entrez/query.fcgi?db=pubmed&cmd=Retrieve&dopt=AbstractPlus&list_uids=33226 35th anniversary reprint available]</ref> 1952 онд хийгдсэн [[Хершей-Чэйсийн туршилт]]аар ДНХ нь (протейн гэдэгээс илүү) вирүсийн генетикийн материал бөгөөд цаашилбал ДНХ нь удамшилын зүй тогтолыг хариуцсан молекул гэдэгийг тогтоосон.
 
1953 онд [[Жэймс Д. Ватсон]] болон [[Францис Крик]] нар [[Розалинд Франклин]]ы хийсэн [[Рентген кристаллографчлал]]ыг ашиглан ДНХ-ийн бүтэцийг мушгиа буюу спираль хэлбэртэй болохыг нь тогтоосон байна. Тэдний тогтоосон хос-мушгиа загвар нь нэг нь нөгөөгөө "нөхөн гүйцээсэн" нуклеотидуудын дараалалуудын хослол хэлбэрийн бүтэцтэй байсан. Энэхүү бүтэц нь дан ганц нуклеотидуудын дараалалд агуулагдсан мэдээлэлийн физик тайлбарыг гаргаад зогсохгүй мөн хэлхээг салгах замаар хосмог (дупликац) үүсгэх, нуклеотидуудын хослол дээр үндэслэн хос хэлхээг шинээр үүсгэх физик механизмыг гаргаж өгсөн юм. Дээрх бүтэц нь удамшлын процессыг тайлбарласан хэдий боловч хэрхэн ДНХ нь эсийн ажиллагаанд нөлөөлдөг болох нь тодорхойгүй хэвээр байсан юм. Үүнээс хойш олон эрдэмтэд хэрхэн ДНХ нь [[рибозом]] доторх [[протейн]] үүсэх процессыг хянадаг болохыг ойлгохыг оролдсоор ирсэн бөгөөд улмаар ДНХ нь [[зуучлагч РНХ]] болон хөрвөх транскрипцыг нээж, [[[зуучлагч РНХ]]-ийн нуклеотидын дараалалыг протейны [[Амин хүчил|амин хүчлийн]] дараалалтай холбодог [[генетик код]]ыг тайлсан.
 
==Удамшлын онцлогууд==