Хүслэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
{{Хаан
|name =Хүслэн хаан
|title =Юань улсын их хаан<br/>Монголын хаан<br/>Хятадын эзэн хаан
|image =[[Файл:Huslen_khan.jpg]]
|caption =Орчин үеийн зураг
Мөр 11:
|queen =[[Маалаадай]]
|consort =[[Бавуушин]]
|issue =[[Тогоонтөмөр]]<br> [[Ринчинбал хаан ]]
|royal house =[[Боржигин]]
|dynasty =
Мөр 23:
|place of burial =
|}}
==Хаан сууринд суухын өмнөх үе==
1300 оны цагаан хулгана жил төрсөн. Хайсаны ахмад хөвгүүн, 1329 оны шарагчин могой жил хаан ширээнд сууж мөн жилдээ таалал төгсжээ.
1300 оны цагаан хулгана жил төрсөн. Хайсаны ахмад хөвгүүн. 1316 онд [[Буянт хаан]] урьд өөрийн ах [[Хайсан хүлэг хаан]]-д амласан тангарагаасаа няцаж, [[Хүслэн]]-д Жоу ван цол өргөмжилж, [[Юньнань муж]] руу цөллөгт явуулсанд Хүслэн замаасаа зугтан [[Алтай уул]]-ын орчим очин суурьшжээ. Харин Буянт хаан өөрийн хүү Шадбалыг 1316 онд хунтайж болгосон нь Юань улсын хаан ширээний тэмцэлийн эх суурийг тавьсан.
 
==Хаан ширээнд заларсан нь==
1328 оны сүүл хагаст хаан сууж [[Есөнтөмөр хааны]] талынхныг ялсан [[Төвтөмөр хаан]] сууриа 1329 оны 1 сард өөрийн ах Хүслэн шилжүүлэхээр шийдэж, Алтай уулын орчим байгаа Хүслэн элч илгээж, хаан сууринд заларахыг хүссэн байна. Уг явдал нь эртний Монгол ёсон дүү хүн ахаасаа түрүүж хаан суух ёсгүй байсан бөгөөд урьд Хайсан хаан амьд ахуйдаа ахмад хүү Хүслэнг хаан суухыг нэр зааж байсан нь Төвтөмөрийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ.
1329 оны 1 сарын 26 нд [[Хархорум]] хотын хойхно орших Цэцэг Цагаан нуурын хөвөөнд [[Юань улс]]-ын хаан сууринд залсарчээ. Оны цолыг Тянь Ли хэмээн улираан хэрэглэж, улсын багшаар [[Намхайжанцанг]] өргөмжилж, мөнгөн тамга соёрхов. Хаан суусныхаа дараа дүү Төвтөмөрийг хунтайжаар өргөмжилжээ. Мөн уугуул Монгол орныг засах талаар төлөвлөж байсан. Тэрээр "Давааны ар орны хэргийг хөнгөн хуумгай шийдэж үл болно. Энэ бол [[Чингис хааны]] улс үүссэн нутаг юм. Яньтөмөр мэтийн төрийн хэрэгт туршлагатай сайдыг Хархорумд явуулж ажилуулах хэрэгтэй" хэмээн хэлж байжээ. мөн оны 3 сард Хүслэн хаан зарлиг буулгаж өөрийн эх [[Шүншири хатанг]] "Мэргэн асрагч, гэгээн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд, дүү Төвтөмөрийн эх [[Тангуд хатан]]-г "Алдаршсан мэргэн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд Өвгөдийн сүмд тахиулахаар болжээ.
[[Даду]] хотод сууж буй Төвтөмөр хаааны хас тамгыг Яньтөмөрт өгч Шанду хотыг чиглэн ирж яваа Хүслэн хааны зүг илгээжээ. Гайган цагаан гэх газарт Хүслэн хааныг буудаллаж байхад нь Яньтөмөр ирж хас тамгыг өгснөөр хаан сууриа бататгав. Тус өдөр Хүслэн хаан [[Хамарт]]-ыг Төвлөн засах яамын сайдаар, [[Бор]]-ыг Юй ши тайфу түшмэлээр, [[Байтөмөр]]-ийг Шу Ми Ши тайфу түшмэлээр тус тус тохоон томилжээ.
==Нас барсан нь==
1329 оны 8 сарын 3 нд [[Онгоцот]] гэдэг газарт хүрч ирж дүү Төвтөмөртэй уулзан там найр хийжээ. Найрын 4 эхь өдөр буюу 1329 оын 8 сарын 6 ны өдөр Хүслэн хаан учир битүүлгээр гэнэт насан эцэслэжээ. Хожим түүний ахмад хүү [[Тогоонтөмөр хаан]]-ы хэлснээр Төвтөмөрийн явуулгаар хорлосон гэж өгүүлсэн нь энэ тааглал үнэн байх магадлалтай юм. Ердөө 7 сар хаан суув.
1329 оны 12 сарын 6 ны өдөр Төвтөмөр хаан зарлиг буулгаж Хүслэн хааныг "Утгыг гийгүүлсэн язгуурын ачлалт хаан" нэхэн өргөмжлөв. Сүмийн цолыг "Минзун" хэмээв. Монгол ёсыг эрэхмлэж "Хутагт хаан" хэмээж Өвгөдийн сүмд тахив.
{{s-start}}
{{Залгамжлал