"Амарсанаа"-ны өөр хувилбарууд

б (49.0.167.163 (яриа)-н хийсэн засваруудыг Ripchip Bot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.)
18-р зууны дундад үед Зүүнгарын улс дотоодын хямралд автаж хаан ширээний төлөөх тэмцэл ширүүсэж байхад Амарсанаа идэвхитэй оролцож хүчин мөхөсдөхдөө [[Манж]] нараас [[Ойрад]]ын байлдан эзлэх гэсэн түрэмгий бодлогыг түр завшин өрсөлдөгчөө дарах санаа өвөрлөж 1754 онд Манжид дагаж оржээ. Гэтэл Манжийн хаан Ойрадыг эзлэх түрэмгий зорилгодоо Амарсанааг сөргүүлэн ашиглаж түүнд "Хошой [[Чин ван]]"-гийн хэргэм шагнан, [[Зүүнгар]]ыг байлдан эзлэх их цэрэгийн умард замын туслах жанжинаар томилон Ойрадын зүг илгээжээ.
[[Зураг:amarsanaa1.jpg|thumb|left|Ховд аймаг дахь Амарсанаагийн хөшөө]]
[[Ламдаржаа]] хан орыг булаан эзэлсэнд [[Даваач]] зэрэг ихэс ноёдтой хавсран [[Цэрэндашийг]] хан орд суулгах гэхэд Ламдаржаа үүнийг мэдээд Цэрэндашийг барьж алсанд 1751 онд Даваачтай [[Хасаг]]ийн дунд ордны зүг зайлан одсон ба Хасагийн [[Авулай хан]] баяртай хүлээн авч охиноо өгч хүргэн болгоод дэргэдээ өсгөв. 1752 оны 9-р сард [[Ламдаржаа]] Хасаг зүг их цэрэг томилон булаан авч ирэхээр ирсэнд далимыг ашиглан Зүүнгарт буцан ирж Ламдаржааг баривчлан алж, Даваачийг хан болгон өргөмжилжээ. 1754 оны ихээр эрх мэдэл газар нутгийн асуудлаас Даваачтай зөрчилдөн арга буюу дахин Хасаг зүгт одож, Эрчис голын сав шазарт хүрч очоод тусгаарлан суужээ. Даваачтай гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдсан болохоор өөрийн биеэр 30000 цэрэг авч ирээд байлдсанд ихэд хохирол амсан хөл тогтох газаргүй болж, харъят 2 түмэн Хойдоо дагуулан Манж улсын хил дээр хүрч ирэн дагахаа илэрхийлсэнд [[Тэнгэр тэтгэгч хаан]] дуртайяа зөвшөөрч, Халуун гол дахь зусландаа хүлээн авч уулзаад "Хойшой [[чин ван]]" өргөмжилж, эхнэр хүүхэд, гэр бүлийг нь, түм гаруй албаттай нь хамт [[Завхан]]д, бусад албатыг нь [[Орхон]] болон [[Тамир]]т шилжүүлэн суулгажээ. 1755 оны хавар, зун Зүүнгарыг дайлахаар явах замдаа халхын [[Засагтхан]] аймгийн туслагч жанжин ба [[Хотгойд]]ын шадар ван [[Чингүнжав]], Хорчины [[эфү Сэвдэнбалжир]] нартай Манж улсын хүчийг ашиглаж, Даваачийг дарсны сүүлээр Манжийн байлдан дагуулагчдын эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролсон ажээ. Тэнгэр тэтгэгч хаан тэдний төлөвлөгөөг тандан мэдэж, энэ явдлыг таслан зогсоохын тулд тусгай арга хэмжээ авахаар шийдэв. Гэвч Монголчуудын ба Монгол цэргийн дотор тэдний нөлөө их байсан тул дариухан баривчлан цаазлахыг зүрхлээгүй байна. Тэнгэр тэтгэгч хаан [[Чингүнжавыг]] "Урианхайн зан заншлыг сайн мэднэ" гээд Хан, Хатан голын Урианхай нарыг дагуулан авахуулахаар шалган явуулав. Манжийн хоёр замын их цэрэг 1755 оны зун Зүүнгарыг эзлэн авахад Амарсанаа хэрэг нэгэнт өөрөөр эргэснийг ухаарч, санаа нэгтнүүдээ сэм элсүүлж, эмхлэх завсараа Манжийн умард замын зэргийн зөвлөлийн сайд Хотгойдын Чингүнжавтай танилцан харийн түрэмгийлэгчдийг зайлуулж, улс төрийнхөө тусгар тогтнолыг сэргээхээр тохиролцжээ. Үүнийг нь Манж нар мэдсэн боловч тэдний цэрэг, улс төрийн нөлөөг харгалзан шууд ял хэлэлцэлгүй хүчийг нь тарамдуулах зорилгоор Чингүнжавыг өөр ажилд илгээж, Амарсанааг "Хэрэг зөлөх" нэрийдлээр [[Бээжин]]д дууджээ. [[Сэвдэнбалжир]]ыг хэрэг зөвлөх нэрээр Бээжинд дуудан аваачиж, хэргэмийг нь эвдэн, сул хорив. Манжийн эрх баригчдын гэнэдүүлэн барих гэж Бээжинд яаралтай дуудсан нь заль мэх болохыг таамаглан мэдэж байсан тул аргад нь арга хэрэглэн "Эзэн хаанд бараалхана!" гэж мордон гараад [[Алтай]]н цаадах Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан Манж улсад итгэлтэй түшмэл цэргийг цохин, Бээжин орох замдаа зүг буруулан нутгийн ард олноос цэрэг элсүүлж, Манжийн Зүүнгар дахь дарангуй цэргийн гол хүчийг богино хугацаанд бут цохиж, 1755 оны 11-р сард [[Бортал]]д өөрийгөө Зүүнгарын хаанаар өргөмжилжээ. Манжийн эрх баригчид дахин зэрэг дайчилж хоёр замаар их цэрэг илгээв. Зүүнгарын зайсан [[Тогтохминж]] нартай нийлж, цэрэг дайчлан, Ил дэх Манжийн цэргийн [[Банди]], [[Уянга]], [[Саарал]] нарыг бүслэн авч байлдсанд тэд нар тэсч чадахгүй болоод, Саарал тугаа хээр хаяж, жинст малгай, жанжны тамгаа авч нуугад, бутарсан цэргийн дунд хутгалдан орж оргон зугтаажээ. Банди, Уянга нар бие биеэ хорлон үхэв. Ийнхүү Зүүнгарын эрхийг дахин буцаан авжээ. Манжийн хаан Зүүнгарыг дахин эзлэхийн төлөө дахин хоёр замын их цэрэг захион байгуулж, хойд замыг Хадагаар баруун замыг Залфунгаагаар захируулан Ил зүг мордуулав. Манж улсын цэрэг тулгаран ирэхэд дотооддоо хүчээ нэгтгэн тэмцэж чадсангүй. Өөр хоорондоо байлдан Тогтохминжид дийлдээд Хасагт зугтаан очлоо. манж улсын цэрэг Хасаг зүг нэхэн иртэл Зүүн гарын нэгэн ноён Амарсанааг бээжин зүг хүргэхээр явав гэж хэлж өгчээ. [[Залфунга]] нар нэхэн хөөхөө болиод буцах гэж байтал өмнө авсан мэдээ нь хуурамч болох нь тогтоогдсон байна. Нэгэнт Хасагийн нутагт орсон болохоор цааш мөрдөх бололцоо байсангүй. Манжийн хаан мэхлэгдсэндээ шарлахан Залфунгийн огцруулан Зоо Хуй, [[Далданга]] нарыг томилов. [[Зоо Хуй]], Далданга, Хадаг нарт нэг салаа цэрэг өгч Хасагийн Абулай ханы тэндээс нэхэж авчруулахаар илгээсэнд, Абулай хан зөвшөөрсөнгүй. Хүч хамтран [[Чин улс]]тай байлдахаар шийдэж, 1756 оны 8-р сард Хасагийн [[Хожабэх]]ийн хамт Далдангын цэрэгтэй бүтэн 7 хоног ширүүн байлдаан хийсэн боловч ялж чадсангүй. Абулай хан Хадагийн цэрэгтэй байлдаж хүндээр шархдан, цэрэгээ ухраан нутагтаа очлоо. 1757 оны 3-р сард Хасагаас нутагтаа буцаж ирээд 6-р сард харъят 3000 цэргийн хамт Манж улсын 10000 гаруй цэрэгтэй тулгаран байлдлаа. Байлдаан хагас сар гаруй туйлын хурц, ширүүн явагдаж, 2500 цэрэг нь алагдаж шархдан жагсаалаас гарчээ. Амарсанаа 8 хүнтэй Оросын нутагт зугтан очиж [[Тобарск]] хотын дүүрэгт туйлын хүнд байдалд байхдаа 1757 оны 9-р сарын 15-нд цэцэг өвчинд нэрвэгдэж 20-ны өдөр нас баржээ. Зүүнгарын хаант улс мөхөв. Ойрадууд урьд өмнө нь болж байгаагүй цуст халдагад өртөхөд Амарсанаа эцсээ хүртэл тулалдан цохигджээ. Түүний дурсгалд зориулан Ховд хотод хөшөөг нь босгосон байна.тхх тэгсэн гсэн мэдсэн
 
[[de:Amarsanaa]]
Anonymous user