Эршүүгийн Отгонбаяр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: ru:Эршу Отгонбаяр
бNo edit summary
Мөр 6:
 
==Намтар==
Отгонбаярын эцэг Балжидын Эршүү, эх Норовсүрэнгийн Батаа нь Улсын Хэвлэх үйлдвэрт насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан ажээ. Тэрбээр найман хүүхэдтэй айлын нэг юм. Гэр бүлд нь урлагийн хүн байгаагүй ч багадаа "Би морь зурах шуналтай" гэж ярьдаг байсан тэ­рээр хэзээнээс уран зурагт дур­лас­наа мэддэггүй гэнэ. <ref> ӨДРИЙН СОНИН (2012.8.11) [http://www.mongolian-art.de/02_mongoliin_urlag/artist_otgonbayar_ershuu.htm Нүүдэллэж яваа зураач] </ref> Э.Отгонбаяр эх орондоо 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй [[Монгол зураг]] болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.
 
2005 оноос хойш Герман улсад амьдарч байгаа тэрээр Бер­лин хот дахь [http://en.wikipedia.org/wiki/Berlin_University_of_the_Arts Германы Урлагийн Их сургуульд] урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр (2007-2010) суралцаж мастерийн зэрэгтэй төгссөн аж.
Мөр 24:
[[File:Mongolyn_nuuts_tovchoo.jpg|thumb|150px|Comic: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр]]
Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол [[Монголын Нууц Товчоо]]-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж. “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн олон хэл дээр орчуулсан байдаг. Тэрээр Монголын нэгэн сэтгүүлд хэлэхдээ:
* “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. [[Монгол зураг]] бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно.“<ref> Гялбаа сэтгүүл, дугаар 68, 2010 оны 3 дугаар сар </ref>.
===Чөлөөт уран бүтээл===