Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 35:
1867 онд Ялгуусан хутагтын шавийг байгуулахад дөрвөн хошуу, шавиас нутаг тасалж өгөхөд Хамба хутагтын шавиас Заваг, Цулын шил, Номхон, Таван толгой, Хандын таг, дээд Улаан үзүүрээс баруун талын нутаг буюу товчоор Идэрийн эхний нутаг Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд шилжжээ.
Хамба номун хан хутагтын шавь 1807 оноос 116 жил, Ялгуусан хутагтын шавь 1867 оноос 56 жил оршин тогтноод Ардын засаг 1923 онд хуучин төрийн байгуулалтын бүтцийг эвдсэнээр Хамба хутагтын шавьд Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбатсэвжидгацал уулын хошууны Чандмань сум, Ялгуусан хутагтын шавьд Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны Идэр Цэцэрлэг сум тус тус үүсч, тус 2 сум 1931 онд нэгдсэнээр Идэр нутгийн одоогийн эдэлбэр газрыг хамарсан засаг захиргааны нэгж дахин бий болжээ.
 
==Хүмүүс==
Энэ сумаас домогт Ялгуусан ба Хамба гэгээн хутагтууд төрөн гарсан байна.
 
Мөн Улсын арслан "урт гарт" хэмээх [[Маамын Лхагва|Лхагва]], улсын заан Маамын Намбар, хулгар хэмээх Вандангийн Дэндэв, Насангийн Вандан, Батбаяр, улсын начин Ш.Жаргалсайхан, аймгийн хурц арслан Адиадаа хэмээх Дамдинсүрэн, Д,ДэлгэрДовчинбуугийнДэлгэр, аймгийн арслан Д.Данзангийн Батжаргал, н.Авирмэд, н.Лувсанпунцаг, П.Ганзориг, аймгийн заан н.Санжаа, П.Энхбаяр, аймгийн начин О.Батжаргал нарын хүчит бөхчүүд төрөн гарсан билээ.
 
{{Завхан}}