Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 18:
Буга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруус зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.
 
Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Тарвагатайн хяр, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Тэмээн сэрвэн, Билүүт, Жаргалантын уулс болон Тунын нуруу, Баруун, зүүн, дунд эхний уулс буюу гурван эх, Гурван ногоон, Гурван номт, Уран мандаа, Манхан, Мануустай, Нэрст хавтгай, Гүнгэрваа, Манханы сугын Зүрх, Бургасны энгэр, Гурван ногоон,Хавхааст, Овооны энгэр, Хавчиг, Цул, Хөх чулуун даваа, Цагаан чулуут, Хөх чулуут, Босгын шар нуруу зэрэг уулс, Ембүү, Намын адаг толгой, Талын толгой, Шургахын улаан үзүүр, Мандал толгой, Хар нүдэн зэрэг уул толгод, Төмөртий, Цоорт, Загастай, Шургах, Номхон зэрэг уужим хөндий, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн Унцны рашаан, Өвөрбулаг, Ар булаг, Шургахын Баян булаг, Хөв хар ус, Тунын хар ус, Номтын сайр, Хавчиг зэрэг 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.
Сумын нутгийн хойд ба баруун зүүн зах хүртэлх зай нь 70-90км орчим байдаг. Хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байх Өлзийт өндөр уул 3535м, хамгийн нам газар нь Идэрийн голын хөндий 1868м.
Мөнхүү энэ нутаг нь Монгол улсын хамгийн том голуудын тоонд зүй ёсоор багтдаг [[Идэр гол]]ын эх нутаг учраас Идэр хэмээн нэрийдсэн байна. Газар тариалан эрхэлж болохуйц өвөрмөц сайхан тал нутаг ихтэй бабөгөөд алдарт Загастайн даваа нь тус сумын нутагт байдаг.
 
==Түүх==
Мөр 28:
Идэр сумын одоогийн эдэлбэр газар нутагт анх засаг захиргааны бие даасан нэгж бий болсон нь 1807 онд байгуулагдсан Хамба хутагтын шавь юм.
 
1807 онд Манж Чин улсын Сайшаалт ерөөлт хааны зарлигаар Хамба хутагтад тамга олгон Сайн ноён хан аймгийн Далай (чойнхор) вангийн хошуу буюу Халхын умар замын дундад дахь зүүн этгээд (одооодоогийн Архангайн Тариат, Цахир, Хөвсгөлийн ЖаргалЖаргалант, Галт, Шинэ-Идэр зэрэг хэд хэдэн сум), тус хошуунаас 1739 онд салж гарсан Баатар бэйлийн хошуу (Бирваа бэйс) буюу Халхын умар замын баруун этгээдийн адгийн хошуу (одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн сум)-аас нутаг таслан өгч шавь захируулжээ.
ТусХамбын шавь нь Идэрийн голын эхэн биед баруун ба баруун урд талаараа Сайн ноён хан аймгийн Улиастайн цэргийн хүрээний газартай, хойд, баруун хойд талаараа Засагт хан аймгийн Цогтой гүний хошуу, зүүн хойд, зүүн талаараа Сайн ноён хан аймгийн Баатар бэйсийнбэйлийн хошуу, зүүн урд талаараа Далай (чойнхор) вангийн хошуутай зах нийлж байжээ.
 
1867 онд Ялгуусан хутагтын шавийг байгуулахад дөрвөн хошуу, шавиас нутаг тасалж өгөхөд Хамба хутагтын шавиас Заваг, Цулын шил, Номхон, Таван толгой, Хандын таг, дээд Улаан үзүүрээс баруун талын нутаг буюу товчоор Идэрийн эхний нутаг Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд шилжжээ.
Хамба номун хан хутагтын шавь 1807 оноос 116 жил, Ялгуусан хутагтын шавь 1867 оноос 56 жил оршин тогтноод Ардын засаг 1923 онд хуучин төрийн байгуулалтын бүтцийг эвдсэнээр Хамба хутагтын шавьд Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбатсэвжидгацал уулын хошууны Чандмань сум, Ялгуусан хутагтын шавьд Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны Идэр Цэцэрлэг сум тус тус үүсч, тус 2 сум 1931 онд нэгдсэнээр Идэр нутгийн одоогийн эдэлбэр газрыг хамарсан засаг захиргааны нэгж дахин бий болжээ.
 
==Хүмүүс==
Энэ сумаас домогт Ялгуусан ба Хамба гэгээн хутагтууд төрөн гарсан байна. Мөн Улсын арслан "урт гарт" хэмээх [[Маамын Лхагва|Лхагва]], улсын заан Маамын Намбар, хулгар хэмээх Вандангийн Дэндэв, Насангийн Вандан, Батбаяр, улсын начин Ш.Жаргалсайхан, аймгийн хурц арслан Адиадаа хэмээх Дамдинсүрэн, Д,Дэлгэр, аймгийн арслан Д.Батжаргал, Авирмэд, Лувсанпунцаг, П.Ганзориг, аймгийн заан Санжаа, П.Энхбаяр, аймгийн начин О.Батжаргал нарын хүчит бөхчүүд төрөн гарсан билээ.
 
{{Завхан}}