Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 18:
Буга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруус зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.
 
Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Тарвагатайн хяр, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт,Тэмээн сэрвэн, Билүүт,Баруун, зүүн, дунд эхний уулс, Уран мандаа, Манхан, Мануустай, Нэрст хавтгай, зэрэгГүнгэрваа, Манханы сугын Зүрх, Бургасны энгэр, Гурван ногоон,Хавхааст, Овооны энгэр, Хөх чулуун даваа, Цагаан чулуут, Хөх чулуут, Босгын шар нуруу, Мандал толгой, Хар нүдэн зэрэг уул толгод,Төмөртий, Цоорт, Загастай, Шургах зэрэг уужим хөндий, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн Унцны рашаан, Өвөрбулаг, Ар булаг, Шургахын Баян булаг, Хөв хар ус 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.
Сумын нутгийн хойд ба баруун зүүн зах хүртэлх зай нь 70-90км орчим байдаг. Хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байх Өлзийт өндөр уул 3535м, хамгийн нам газар нь Идэрийн голын хөндий 1868м.
Мөр 31:
Тус шавь нь Идэрийн голын эхэн биед баруун ба баруун урд талаараа Сайн ноён хан аймгийн Улиастайн цэргийн хүрээний газартай, хойд, баруун хойд талаараа Засагт хан аймгийн Цогтой гүний хошуу, зүүн хойд, зүүн талаараа Сайн ноён хан аймгийн Баатар бэйсийн хошуу, зүүн урд талаараа Далай (чойнхор) вангийн хошуутай зах нийлж байжээ.
 
1867 онд Ялгуусан хутагтын шавийг байгуулахад дөрвөн хошуу, шавиас нутаг тасалж өгөхөд Хамба хутагтын шавиас Заваг, Цулын шил, Номхон, Таван толгой, Хандын эрэгтаг, Улаан үзүүрээс баруун талын нутаг буюу товчоор Идэрийн эхний нутаг Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд шилжжээ.
Хамба номун хан хутагтын шавь 1807 оноос 116 жил, Ялгуусан хутагтын шавь 1867 оноос 56 жил оршин тогтноод Ардын засаг 1923 онд хуучин төрийн байгуулалтын бүтцийг эвдсэнээр Хамба хутагтын шавьд Чандмань, Ялгуусан хутагтын шавьд Идэр Цэцэрлэг сум үүсч, тус 2 сум 1931 онд нэгдсэнээр Идэр нутгийн одоогийн эдэлбэр газрыг хамарсан засаг захиргааны нэгж дахин бий болжээ.
 
==Хүмүүс==
Энэ сумаас домогт Ялгуусан ба Хамба гэгээн хутагтууд төрөн гарсан байна. Мөн Улсын арслан "урт гарт" хэмээх [[Маамын Лхагва|Лхагва]], улсын заан Маамын Намбар, хулгар хэмээх бөхВандангийн Дэндэв, Насангийн Вандан, Батбаяр, улсын начин Ш.Жаргалсайхан, аймгийн хурц арслан Адиадаа хэмээх Дамдинсүрэн, Д,Дэлгэр, Д.Батжаргал, Авирмэд, Лувсанпунцаг нарын бөхчүүд төрөн гарсан билээ.
 
{{Завхан}}