Аргил гитар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
1930 онд хөгжмийн зохиолч Паул Түтмарк ( Вашингтоны Ситл ) анхны орчин үеийн цахилгаан басс гитарыг фрэттэй загвар болгон хөгжүүлсэн нь барихад болон хэвтээгээр нь тоглоход илүү эвтэйхэн болжээ . 1935 онд Түтмаркийн цахилгаан хөгжмийн зэмсэгийн компанид зориулсан барааны танилцуулга Audiovox-д түүний 30.5 инчийн урттай 4 утастай чулуулаг биетэй цахилгаан басс болох " 736 Bass Fiddle" загвар нь нэлээдгүй нэрд гарсан.
==Хийц==
Басс гитарын их бие ерөнхийдөө модоор хийгддэг боловч бал чулуун гитар ( Стеймбергийн загвар )зэрэгт бусад материалыг мөн ашигласан байдаг. Басс гитарын их бие, хүзүү, гар зэргийг хийхэд тохирсон модыг сонгох хэрэгтэй. Ихэвчилэн их биеийг нигүрс модоор, хүзүүг агч модоор, гарыг зандан модоор хийдэг. Өөр гол төлөв их биенд улаан зандан мод, самрын мод, улиангар зэргийг ашигладаг. Мөн гитарыг бүрэн хийж дуусахад лак, давирхай, тос гэх зэрэг материалуудаг оруулдаг. Людерийн хийцний захиалгаар зохион бүтээсэн сийлбэртэй болон гөлгөр загвар , толгойгүй, гүүрэн дээрээ хөглөгчтэй (Стеймберг, Хоннерийн загвар)мөн төрөл бүрийн байгалийн бус материалаар хийсэн гитарууд ч бий.