Туркменистан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 80:
== Газар орон ==
[[Зураг:Turkmenistan Topography.png|thumb|Байр зүйн зураг]]
Түркмен бол [[Төв Ази]], тэр тусмаа [[Дундад Ази]]д 488,100 км<sup>2</sup> талбай эзлэн оршиж байгаа [[далайд гарцгүй улс|далайд гарцгүй]] орон юм. Нутаг дэвсгэр нь [[Хойд өргөрөг|х.ө. 35°]] – [[хойд өргөрөг|43°]], [[зүүн уртраг|з.у. 52°]] – [[зүүн уртраг|67°]] дотор бүхлээрээ багтана. Дэлхийн улс орнуудаас газар нутгийн хэмжээгээр [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|52-р том]] (Испанийн ард, Камеруны урд) нь юм гэнэ. Баруун талаараа [[Каспийн тэнгис]]тэй 1,786 км, хойд талаараа [[Казахстан]]тай 379 км, зүүн хойд талаараа [[Узбекистан]]тай 1621 км, зүүн урдуураа [[Афганистан]]тай 744 км, баруун урдуураа [[Иран]]тай 992 км урт газраар хиллэдэг. Өрнөдөөсөө дорнод хүртлээ 1100 км, умардаасаа өмнөд хүртлээ 650 км энтэй. Түркмений газар нутаг дунджаар д.т.д 100-220 метр өндөрт тогтсон, ер нь нилэнхүйдээ нам доор газар. Үүнээс Каспийн тэнгистэй ойртох өрнө тал нь [[Тураны нам доор газар]] гэж хэлэгдэнэ. Мөн нутгийн дийлэнх хэсэг нь цөлөрхөг, [[Кара-Күмийн цөл]]д хамаарна. Ирантай хиллэх зурвасаар намхан уулстай, Узбекистантай хиллэх дорнод захын цэг буюу [[Айрабаба уул]] (3,139 м) хамгийн өндөр цэг нь болдог. Хамгийн нам доор цэг нь [[Сарыгамыш нуур]]ын мандал. Томоохон голуудаас нэрлэвэл [[Амударья]], [[Мургаб гол|Мургаб]], [[Тэжэн гол|Тэжэн]] гурав.
 
== Засаг захиргааны хуваарь ==