Туркменистан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 76:
 
== Улс төр ==
ТуркменистанТуркмен ньулс [[нэг]] намын тогтолцоотой боловч 2008 оны 9 сараас шинэ [[Үндсэн Хууль]] батлагдаж, олон намын тогтолцоотой байж болох, ардын зөвлөлийг устгаж буй систем руу шилжиж байгаа. [[Сапармурат Ниязов]] 2006 оны 12 сарын 21 буюу нас барах хүртлээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2007 оны 2 сарын 14-ны ерөнхийлөгчийн сонгуулиар [[Гурбангулы Бердымухаммедов]] 89%-н саналтайгаар сонгогдон ажиллаж байна.
 
== Газар орон ==
[[Зураг:Turkmenistan Topography.png|thumb|Байр зүйн зураг]]
Түркмен бол [[Төв Ази]], тэр тусмаа [[Дундад Ази]]д 488,100 км<sup>2</sup> талбай эзлэн оршиж байгаа [[далайд гарцгүй улс|далайд гарцгүй]] орон юм. Нутаг дэвсгэр нь [[Хойд өргөрөг|х.ө. 35°]] – [[хойд өргөрөг|43°]], [[зүүн уртраг|з.у. 52°]] – [[зүүн уртраг|67°]] дотор бүхлээрээ багтана. Дэлхийн улс орнуудаас газар нутгийн хэмжээгээр [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|52-р том]] (Зимбабвегийн ард, Германы урд) нь юм гэнэ. Баруун талаараа [[Каспийн тэнгис]]тэй 1,786 км, хойд талаараа [[Казахстан]]тай 379 км, зүүн хойд талаараа [[Узбекистан]]тай 1621 км, зүүн урдуураа [[Афганистан]]тай 744 км, баруун урдуураа [[Иран]]тай 992 км урт газраар хиллэдэг. Өрнөдөөсөө дорнод хүртлээ 1100 км, умардаасаа өмнөд хүртлээ 650 км дэлгэгдэнэ. Түркмений газар нутаг дунджаар д.т.д 100-220 метр өндөртэй, ер нь нилэнхүйдээ нам доор газар. Үүнээс Каспийн тэнгистэй ойртох өрнө тал нь [[Тураны нам доор газар]] гэж хэлэгдэнэ. Мөн нутгийн дийлэнх хэсэг нь цөлөрхөг, [[Кара-Күмийн цөл]]д хамаарна. Ирантай хиллэх зурвасаар намхан уулстай, Узбекистантай хиллэх дорнод захын цэг буюу [[Айрабаба уул]] (3,139 м) хамгийн өндөр цэг нь болно. Хамгийн нам доор цэг нь [[Сарыгамыш нуур]]ын мандал гэдэг. Томоохон голуудаас нэрлэвэл [[Амударья]], [[Мургаб гол|Мургаб]], [[Тэжэн гол|Тэжэн]] гэж дараална.
 
== Засаг захиргааны хуваарь ==