Төгстөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
 
[[Файл:Togstumur_Usgal_khan.jpg‎|right|]]
{{Хаан
'''Төгстөмөр хаан''' нь 1342 оны хар морин жил дор төржээ. [[Аюушридар хаан]]ы дүү юм. 1378 оны шар морин жил хаан ширээнд суужээ. Хятадын [[Мин улс]]ын түрэмгийлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэгч байсан бөгөөд түүний үед Монголын нийслэл [[Хархорум]] хотыг хятад цэрэг шатаасан. Төгстөмөр хаан дорно зүгт хүчээ төвлөрүүлж байгаад 1388 оны шар луу жил урвагч этгээдэд хорлогдон насан эцэслэжээ.
|name =Төгстөмөр
|image =[[Файл:Togstumur_Usgal_khan.jpg‎|right|200px]]
|caption =
|reign =1378-1388
 
|othertitles =
|full name =
|successor =[[Энх хаан]]
|queen =
|consort =
|issue =
|royal house =[[Боржигин]]
|dynasty =
|father =[[Тогоонтөмөр]]
|mother =
|date of birth =1342
|place of birth =
|date of death =1388
|place of death =
|date of burial =
|place of burial =
|}}
'''Төгстөмөр хаан''' '''Аюуширдар'''ын дүү '''1342''' онд төрж '''1378''' онд хаан ширээнд сууж арван жил төр бариад '''1388''' онд хорлогджээ.
'''1378''' онд '''Аюуширдара''' хааны хүү '''Төгстөмөр Усхал''' цолтой хаан ор залгамжилжээ. Тэр үед '''Монгол''' Хятадын харилцаа дахин хурцдаж байлдааны ажиллагаа эхэлжээ.
==Үйл хэрэг==
Төгстөмөр хаан залгамжилж суусныхаа дараа Монголын нэлээд хэсгийг өөртөө татан нэгтгэж чадсан бөгөөд тэрээр '''Хархорум''','''Инчан'''ы ойролцоо их цэрэг хуримтлуулан Хятадыг уулгалах болжээ.Үүний хариуд '''Мин''' улс '''1380''' онд их хэмжээний цэргийг Монголруу илгээсэн. Му-Ин жанжинаар удирдуулсан тэр их цэрэг нь дөрвөн чиглэлээр Монголруу довтолсон ба Му-Ины удирдсан хөнгөн морьт цэргийн анги Хархорумыг эзлэн авч түүнийг сүйтгэн их хэмжээний хүн ардыг олзлон авч буцсан ажээ. Тэр үед Төгстөмөр хаан '''Инчан'''д төвлөн сууж байжээ. '''1380''' оны сүүлчээр Монголын жанжин '''Өлзийбух''', '''Нарбух''' нар '''Хэбэй''' мужийн зүүнтээ орших '''Лулун''' хэмээх хотруу дайрч энэ үеээр '''Мин улс'''ын томоохон цэргийн тушаалтан '''Лю-Гуан''' алагдсан байна. Үүний хариуд '''Мин улс''' '''1381''' онд '''Сюй-Да''' жанжинаар удирдуулсан их хэмжээний цэргийн хүчийг Монголын нутагтруу оруулж тэдгээр нь өнөөгийн Чифэн хүрсэн байна. '''1382-1387''' онуудад том хэмжээний дайн хоёр орны хооронд гараагүй байна. '''1387''' Мин улс '''Ляодун'''д төвлөрч байсан Юан улсын нэрт жанжин '''Нагчу'''гийн цэргийн хүчийг устгах шийд гаргажээ. '''Нагачу''' бол улсын ван '''Мухлай''' угсааны хүн бөгөөд сурвалж бичигт түүнийг хэдэн арван мянган цэрэгтэй хэмээсэн байдаг ба тэрээр зүүн Монголоос Манжийн Умард хэсэг хүртэлх нутгийг эзлэж, мөн '''Гаоли''' улсыг эрхэндээ оруулахыг санаархаж байжээ. '''Мин улс''' '''Нагчу'''г '''Төгстөмөр''' хаантай нэгдэхээс болгоомжилж Монголчуудыг хүчийг бүр мөсөн дарж авахыг тулд юуны түрүүнд Нагчугийн цэргийг устгах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байжээ. '''1384''' онд Мин улс '''Гаоли''' улсийг дагаар оруулж улмаар '''Монгол Гаоли''' хоёр улсын харилцаа холбоог тасалсан учир Монголруу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ.'''Мин улс''' '''Фэн Шэн'''ээрудирдуулсан хоёр зуун мянган цэргийн хүчийг '''Гирин''' мужаар давшуулж Манж нутгийн гүнд оруулсан ба '''Чанчун''' хотын ойролцоо Хятадын цэрэг '''Нагачу'''гийн цэрэгтэй ширүүн тулалдаанд орж хоёр тал сүрхий хохирол хүлээжээ. Гэвч хятадын хүч давуу байсан тул Нагачу дахин тулалдах аргагүйд хүрч бууж өгчээ. Нагачуг буулнаж авсаныхаа дараа Мин улс Монголын их хаан '''Төгстөмөр'''ийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ.'''1388''' оны хавар шийдвэрлэх тулаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү,шадар түшмэд '''Чжиюань''' '''Нэцэлай''', '''Чинсан''' '''Ширмэн''' нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч '''Хархорум'''ын зүг хөдөлжээ. Харин хоёр дугаар хаан хөвгүүн, төрийн сайд ноёд 2900 гаруй хүн, 150 мянган толгой мал олзлогдсон хэмээн тэмдэглэсэн байдаг.
==Нас барсан==
'''Төгстөмөр хаан''' явсаар туул гол хүрч очиход '''Аригбөх'''ийн угсааны ноён '''Есүдэр''' тэдэнрүү довтолж энэ тулалдаанд хааны тал ялагдаж '''Төгстөмөр хаан''' цөөн хүний хамт тулалдаанаас гарч Мархас жанжинаар удирдуулсан цэргийн хүчтэй нэгдэхийг завдаж байв. Гэвч гурван хоног дараалан их хэмжээний цас орсон тул '''Төгстөмөр''' хаан замд гарч чадалгүй саатжээ. Яг энэ үеэр '''Есүдэр''' '''Төгстөмөр'''ийг баривчилхаар нэгэн түшмэлийг илгээж тэр нь '''Төгстөмөр'''ийг гүйцэж баривчлан нум сумын хөвчөөр боож алжээ. '''Төгстөмөр''' хаан хорлогдсоноор Монголын гадаад дотоод улс төрийн байдал туйлын тогтворгүй болжээ.
 
 
[[Ангилал:Монголын хаад]]