Япон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 131:
 
=== Уул усан ===
Өмнөөс [[Филиппиний хавтан]] [[Амарын хавтан|Амарын]], [[Окинавын хавтан|Окинавын]] хоёр хавтан доогуур, умар руу [[Номхон далайн хавтан]] [[Агнуурын тэнгисийн хавтан]] доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэй [[газар хөдлөлт|газар хөдөлж]], [[галт уул]]с оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ.<ref>{{cite web |url=http://volcano.und.edu/vwdocs/volc_images/north_asia/japan_tec.html |title=Tectonics and Volcanoes of Japan |publisher=Oregon State University |accessdate=2007-03-27}}</ref> Японы галт уулс [[Номхон далайн галт цагираг]]т хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьд [[Япон тэнгис]]ийг үүсгэсэн гэдэг.<ref>{{cite web|url=http://shinku.nichibun.ac.jp/jpub/pdf/jr/IJ1501.pdf|last=Barnes|first=Gina L.|title=Origins of the Japanese Islands|publisher=[[University of Durham]]|year=2003|accessdate=11 August 2009}}</ref> Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт, [[цунами]] тохиосоор л байсан.<ref>{{cite web |url=http://volcano.und.edu/vwdocs/volc_images/north_asia/japan_tec.html |archiveurl=http://web.archive.org/web/20070204064754/http://volcano.und.edu/vwdocs/volc_images/north_asia/japan_tec.html |archivedate=4 February 2007 |title=Tectonics and Volcanoes of Japan |publisher=Oregon State University |accessdate=27 March 2007}}</ref> 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 сая хүний амь үрэгдэж байв.<ref>{{cite web|last=James|first=C.D.|title=The 1923 Tokyo Earthquake and Fire|url=http://nisee.berkeley.edu/kanto/tokyo1923.pdf|publisher=University of California Berkeley|accessdate=16 January 2011|year=2002}}</ref> Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна.<ref name="USGS9.0">{{cite web|url=http://earthquake.usgs.gov/earthquakes/eqinthenews/2011/usc0001xgp/neic_c0001xgp_wmt.php |title=USGS analysis as of 2011-03-12 |publisher=Earthquake.usgs.gov |date=23 June 2011 |accessdate=9 November 2011}}</ref> Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуун [[рашаан]] харин элбэг олдоно.<ref>{{cite web |url=http://www.jnto.go.jp/eng/arrange/attractions/hotSprings.html |title=Attractions: Hot Springs |publisher=[[JNTO]] |accessdate=2007-04-01}}</ref> Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсон [[Фүжи уул|Фүжи галт уул]]. Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээд [[Японы Альп]] гэдэг. Оргил нь [[Кита уул]] (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраа [[газар тариалан]], [[аж үйлдвэр]], оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн.<ref name="cia"/><ref>{{cite web|title=Japan|url=http://www.state.gov/r/pa/ei/bgn/4142.htm|publisher=US Department of State|accessdate=16 January 2011}}</ref> Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км<sup>2</sup>). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Оосака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн урт [[Шинано гол]] 367 км урсаад Япон тэнгист цутгадаг.<ref>Nilsson, Christer; Reidy,Catherine A.; Dynesius, Mats and Revenga, Carmen; Fragmentation and Flow Regulation of the World’s Large River Systems; ''[[Science (magazine)|Science]]''; vol. 308; pp.405-408</ref> КёотогоосКёотогийн хажуугийн [[Бива нуур]] хамгийн том цэнгэг уст нуур гэдэг.
 
=== Уур амьсгал ===