Математик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б One piece swag (яриа)-н хийсэн засваруудыг Xqbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 11:
== Математик хэмээх нэрний учир ==
Манай орон төдийгүй дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг «математик» гэдэг үг нь [[эртний грек хэл|эртний грек хэлний]] μάθημα (''máthema'', монголоор: сурах, судлах, шинжлэх) ба холбогдох тэмдэг нэр болох μαθηματικός (''mathēmatikós'', монголоор: сурах, судлахтай холбоотой) гэдгээс гаралтай.
 
Цаашилбал тоонуудыг бүртгэж авах ямар нэг арга, жишээлбэл бичих, жижиг чулуунууд ашиглах, эсвэл Инкагийн Эзэнт Гүрэнд хэрэглэдэг байсан шиг куйпу гэгдэх олсон зангилаа хэрэг болж эхэлсэн байна. Энэ явцдаа хүн төрөлхтөн төрөл бүрийн тооллын системүүдийг зохиожээ.
 
== Түүх ==
Line 18 ⟶ 16:
 
Бүх математикийн түүхийг төвшин нь улам улам өндөрсөх [[хийсвэрлэл|хийсвэрлэлүүдийн]] дараалал, эсвэл судлах зүйлүүдийнх нь хүрээ яаж өргөссөн тухай түүх гэж үзэж болно. Хамгийн анхны хийсвэрлэл нь [[тоо]] байсан байж мэднэ. Гурван үхэр ба гурван чулууны хооронд ямар нэг ерөнхий зүйл байгааг ойлгосон явдал хүний сэтгэхүйд гарсан том үсрэлтүүдийн нэг байсан юм. Бодит ''физик'' объектуудыг [[Тоолох|тоолж]] сураад зогсохгүй эртний хүмүүс ''хийсвэр'' хэмжигдэхүүнүүдийг тоолж эхэлсэн. Жишээлбэл [[цаг хугацаа|цаг хугацааг]] тоолохын тулд [[өдөр]], [[сар]], [[жил]] хэмээх ойлголтуудыг хэрэглэж ирсэн. Үүний дараа [[арифметик]] ([[нэмэх]], [[хасах]], [[үржих]], [[хуваах]]) хөгжсөн ба эртний балгасын ул мөрүүд тэр үеийн хүмүүс [[геометр|геометрийн]] мэдлэгтэй байсныг гэрчилдэг.
 
Цаашилбал тоонуудыг бүртгэж авах ямар нэг арга, жишээлбэл [[бичих]], жижиг чулуунууд ашиглах, эсвэл [[Инкагийн Эзэнт Гүрэн|Инкагийн Эзэнт Гүрэнд]] хэрэглэдэг байсан шиг [[куйпу]] гэгдэх олсон зангилаа хэрэг болж эхэлсэн байна. Энэ явцдаа хүн төрөлхтөн төрөл бүрийн [[тооллын систем|тооллын системүүдийг]] зохиожээ.
 
Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр математикт хамрагдах гол салбарууд [[татвар]] ба [[худалдаа|худалдаатай]] холбоотой тооцоо хийх, тоонуудын хоорондох харьцаа хамаарлуудыг ойлгох, [[Газар хэмжилт|газрыг хэмжих]], [[Одон орон|одон орны үзэгдлүүдийг]] урьдчилан хэлэх шаардлагуудаас үүдэн бий болсон аж. Эдгээр шаардлагуудыг барагцаагаар ''тоо хэмжээ'', ''бүтэц'', ''огторгуй'', ба ''өөрчлөлт''ийн судалгаануудад харгалзуулж болж байгааг анзаараарай.