Математик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (Робот: изменение pcd:Mathématikes на pcd:Matématikes
Мөр 16:
 
Бүх математикийн түүхийг төвшин нь улам улам өндөрсөх [[хийсвэрлэл|хийсвэрлэлүүдийн]] дараалал, эсвэл судлах зүйлүүдийнх нь хүрээ яаж өргөссөн тухай түүх гэж үзэж болно. Хамгийн анхны хийсвэрлэл нь [[тоо]] байсан байж мэднэ. Гурван үхэр ба гурван чулууны хооронд ямар нэг ерөнхий зүйл байгааг ойлгосон явдал хүний сэтгэхүйд гарсан том үсрэлтүүдийн нэг байсан юм. Бодит ''физик'' объектуудыг [[Тоолох|тоолж]] сураад зогсохгүй эртний хүмүүс ''хийсвэр'' хэмжигдэхүүнүүдийг тоолж эхэлсэн. Жишээлбэл [[цаг хугацаа|цаг хугацааг]] тоолохын тулд [[өдөр]], [[сар]], [[жил]] хэмээх ойлголтуудыг хэрэглэж ирсэн. Үүний дараа [[арифметик]] ([[нэмэх]], [[хасах]], [[үржих]], [[хуваах]]) хөгжсөн ба эртний балгасын ул мөрүүд тэр үеийн хүмүүс [[геометр|геометрийн]] мэдлэгтэй байсныг гэрчилдэг.
 
Цаашилбал тоонуудыг бүртгэж авах ямар нэг арга, жишээлбэл [[бичих]], жижиг чулуунууд ашиглах, эсвэл [[Инкагийн Эзэнт Гүрэн|Инкагийн Эзэнт Гүрэнд]] хэрэглэдэг байсан шиг [[куйпу]] гэгдэх олсон зангилаа хэрэг болж эхэлсэн байна. Энэ явцдаа хүн төрөлхтөн төрөл бүрийн [[тооллын систем|тооллын системүүдийг]] зохиожээ.
 
Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр математикт хамрагдах гол салбарууд [[татвар]] ба [[худалдаа|худалдаатай]] холбоотой тооцоо хийх, тоонуудын хоорондох харьцаа хамаарлуудыг ойлгох, [[Газар хэмжилт|газрыг хэмжих]], [[Одон орон|одон орны үзэгдлүүдийг]] урьдчилан хэлэх шаардлагуудаас үүдэн бий болсон аж. Эдгээр шаардлагуудыг барагцаагаар ''тоо хэмжээ'', ''бүтэц'', ''огторгуй'', ба ''өөрчлөлт''ийн судалгаануудад харгалзуулж болж байгааг анзаараарай.