Квантуны Арми: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
Мөн Квантуны армийн командлалд байсан анги нэгтгэлүүдийг Ази номхон далайн фронтын Бирма, Филлипин,Индонези болон баруун,төв ба зүүн Хятадад байлдаж байсан бусад хуурай замын цэргийн командлалуудын мэдэлд болон дээрх фронтын хэсгүүдээс анги нэгтгэлүүдийг Квантуны командлалын мэдэлд сэлгэн шилжүүлж байсан нь Токиогоос огт хамааралгүй, зөвхөн армийн командал нь дур зоргоор шилжүүлж аливаа үйл ажиллагаа явуулж байсан гэх мэтгэх явдлыг няцаасан факт болж байгаа билээ.
==Японы 731 дүгээр отряд==
Одоо vед Японд энэхүү болон бусад цэргийн бүлэглэлүүдийн тvvхийг бичихдээ хэт мєлийлгєж єєрсдийн vvсгэсэн дайны хариуцлагыг хvлээхгvй, эзэн хааны тєлєє vйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж vзэхгvй байгаа билээ.
 
Мєн энд жишээ болгож vндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад vндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг vзэл нэвт шингэсэн. Ямато арьстан байна.
 
Ямато гэдэг нь япон vндэстний анхны нэр. Энэхvv арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгvvр, бусдаас цэвэр гэж vздэг хэмээн Жонн Даудер бичжээ.Єнєє vед ч vндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хvлээж авдаггvй.
 
Германы нацист дайнаас бvvр ємнє нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкинийг 1937 онд бємбєгдєж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчvvдийг vй олноор нь цаазалж устгасан билээ.
 
Алагдсан хятадуудын тоог янз бvрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хvн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бємбєгт алагдсан хvний тоотой ойр очиж байгаа юм.
 
Хожим нь 1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бvгд” буюу Бvгдийг ал, Бvгдийг шатаа, бvгдийг устга” гэсэн бодлогын дvнд нийт 19 сая хvн амиа алджээ.
 
Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман тvvх” гэсэн номонд єгсєн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хvний толгойг авсан. Єнєє vед хvн гайхаж магадгvй, гэвч хvний толгойг авахгvй 2 долоо хоног єнгєрєхєд л эвгvй оргиод байдаг байв. Булчин шєрмєсєє чангалмаар санагдаад болдоггvй.
 
Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим vед алдаад мєр лvv нь цавччихдаг. Нэг удаа уушиг нь бємбєг мэт бvлт vсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Єнєєдєр би єєр болсон.
 
Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс vндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хvн дайны хєлд vрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэйчvvд /ихэнх нь Солонгос болох/ Япон цэргийн зугаа болж ашиглагджээ.
Энэхүү отрядын явуулсан үйл ажиллагааг дурьдвал
1930-1940 онд Японы эзлэгдсэн орны энгийн иргэд, цэргийн олзлогдсод дээр биологийн болон анагаах ухааны туршилтууд явуулсан байна. Туршилтад орсон хэчнээн хүн хорвоог орхисон тухай тодорхой тоо баримт байхгүй, барагцаагаар 200 мянга гаруй хүн амьсгал хураасан гэдэг. Хятадын хотуудаар тахал, хижиг өвчний нян тээгч бөөс тарааж, ундны усыг булчин задрах тахлын нянгаар “арвижуулж” байв. Хөлдөлтийг эмчлэх аргыг турших гэж хоригдлуудыг өвлийн хүйтэнд явган алхуулж, өвчин намдаах тариа хийлгүйгээр хөл гарыг нь тайрч, нүдийг нь бүлтэртэл барокамерт байлгаж, хорт хийгээр утдаг байжээ. Дайны дараа Америкийн Засгийн газар “хүйтэн дайн”-ы жилүүдэд дэмжлэг авахын тулд дээрх туршилтуудыг нуухад Японд тусалсан гэдэг.