Умард Осети: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 49:
Өмнө талаараа [[Гүрж]] улс, баруун талаараа [[Кабардино-Балкар]], зүүн талаараа [[Ингушет]], хойд талаараа [[Ставрополийн хязгаар]]тай хиллэнэ.
 
Осетчууд нь перс язгуурын [[осет хэл]]ээр ярилцах бөгөөд [[үнэн алдартны шашин]] шүтлэгтний хувь их тул Кавказын бусад үндэстнүүд болох [[Чечень үндэстэнястан|чечень]] зэрэг [[муслим]]ууд олонтой үндэстнүүдтэй харьцуулбал Орост талтай ханддаг. [[Өмнөд Осет]] нь албан ёсоор Гүрж улсад харьяалагддаг ч Оростой, Хойд Осеттэй нэгдэх эрмэлзэлтэй бөгөөд тэдний тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрөөд буй зөрчилдөөнтэй бүс нутаг болно.
 
Түүнээс гадна Ингушеттэй ч газар нутгийн маргаантай байдаг. [[Чечений дайн]]ы үеэр ОХУ-ын армийн түшиц газар болон ашиглагдаж байв. [[2004]] оны 9 сард тус улсын [[Беслан]] хотод Чечений салан тусгаарлагчид дунд сургуулийн байранд нэвтрэн орж хүүхдүүдийг барьцаалан, 350 гаруй хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.
Мөр 63:
[[Октябрийн хувьсгал]]ын дараа [[Зөвлөлт Холбоот Улс]] байгуулагдахад ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд орсон Хойд Осет нь автономит эрхтэй муж болон [[1924]] оны [[7 сарын 7]]-нд зохион байгуулагдсан байна. Осетчуудын уугуул нутаг нь [[Владикавказ]]аас баруун тийш байсан тул анх байгуулагдахдаа одоогийн газар нутгийн баруун хэсгийг л багтааж байжээ.
 
[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үеэр [[1944]] онд зүүн талд орших Чечень-Ингушийн автономит БНУ-ын иргэд болох [[Чечень үндэстэнястан|чечень]], [[Ингуш үндэстэн|ингушууд]] [[Иосиф Сталин]]ы тушаалаар [[Дундад Ази]] руу цөлөгдсөнөөр хөрш улс болох Хойд Осетийн газар нутаг үлэмж нэмэгдсэн аж. Ийнхүү хилийн зурвасын суурин Владикавказ (хуучнаар Оржоникизе) нь Хойд Осетын төв болон цэцэглэж, нийслэл нь болсон байна. Сталиныг нас барсны дараа чечень, ингушууд Кавказдаа буцаж ирэх нь зөвшөөрөгдөж, автономит БНУ нь дахин байгуулагдсан ч Владикавказ орчмын нутаг Хойд Осетид үлджээ. Энэ нь хожмын үндэстэн хоорондын зөрчлийг бий болгосон байна.
 
[[1991]] онд ЗХУ бутрахад ОХУ-ын бүрэлдэхүүний БНУ болсон бөгөөд [[1992]] онд Чечень-Ингуш улс 2 хуваагдаж, Ингуш улс тун бага газар нутагтай болсон ч хуучин нутаг болох Владикавказ орчмын нутгийг өөрийнх болгон зарласнаар зэвсэгт мөргөлдөөнд хүрч, ОХУ армиа оруулан асуудлыг шийдэж, хилийн зурвас хуучин хэвээр хадгалагдсан байна.