Зая бандид Намхайжамц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:Zaja2.jpg|250px|right|thumb|[[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимагийн]] нийслэл [[Элст]]эд, [[Халимаг улсын их сургууль|Халимаг улсын их сургуулийн]] хичээлийн байрны цэцэрлэгт боссон Зая Бандид Намхайжамцын хөшөө]]
[[Монгол угсаатан]], тэр дундаа [[Ойрд]]ын ард түмний дундаас төрсөн XVII зууны нэрт хүн, Буддын шашин төрийн зүтгэлтэн, [[равжамба]], [[зая бандид]], [[дуун хөрвүүлэгч]], [[тод үсэг|тод үсгийг]] зохиогч, соён гэгээрүүлэгч '''Зая Бандид Намхайжамц''' (өөрөөр '''Зая Бандид Огторгуйндалай'''; [[Халимаг хэл|халимагаар]] ''Зая Пандит'', бүтнээрээ ''Зая Пандит Оһтрһун Дала''; оросоор ''Зая-Пандита'', ''Зая-Пандита Намкхай Чжамцо'', [[1599]]-[[1662]]) 1599 оны шарагчин гахай жилд [[Зүүнгар]] улсын нутагт сууж байсан [[Хошууд]] аймгийн Гөрөөчин отгийн Шангас овогт Хүнгүйзаяачын ууган хүү [[Баавхан]]ы тавдугаар хөвүүн болон төрөж Шархаваг хэмээн нэрийг олов. 1616 онд 17 насандаа [[Төвөд]]ийн [[Лхас]]ын [[Барайвун хийд]]эд шавилан суужээ. Түүний ''намхайжамц'' гэх сахилын нэр нь монголоор «огторгуйн далай» гэж хөрвөнө. 10 жил шашны ном үзээд [[рабжамба]] (хэтэрхий мэдэгч) цолыг хамгаалжээ. Түүнээс хойш ахиад 20 жил Төвөдийн олон хийдэд багш лам болж явахдаа [[Зая Бандид]] гэж хүндлэгдэн алдаршив. 1638 онд Гурван Их Богд хэмээн алдаршсан буюу V дүрийн [[Далай лам]] Агваанлувсанжамц, IV дүрийн [[Банчин эрдэнэ]], Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу, дөрвөн Ойрадын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ.<ref>[http://www.tsahim-toli.mn/index.php?option=com_content&view=article&id=686:zaybandid-namhaijamts&catid=42:soyol&Itemid=401 РАБЖАМБА ЗАЯ БАНДИДА НАМХАЙЖАМЦ ”ОГТОРГУЙ ДАЛАЙ”- ЫН НОМЫН ӨРГӨӨ БАЙГУУЛНА]</ref>
 
1640 оны [[Халх]] [[Ойрд]]ын олон ноёдын [[Тарвагатайн нуруу|Тарвагайн]] чуулганд оролцож [[Их цаазын бичиг]]т санаа бодлоо нийлүүлэв. Тэрээр Зүүнгараас гарч яваад 1641—1642 онд Халх, 1645, 1657 онд хоёр удаа [[Халимаг|Ижлийн Ойрд]] г.м-ээр [[Манж Чин улс|Манжын]] эрхэнд ороогүй Монгол нутаг болгоноор ном сургааль айлдаж байжээ.
 
==Иш баримт==
{{reflist}}
 
[[Ангилал:Буддын шашин]]