Сүрьеэ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ky:Кургак учук, or:ଯକ୍ଷ୍ମା
Мөр 57:
Сүрьеэ өвчний эмчилгээ нь эрчимт ба үргэлжлэх шат гэсэн 2 хэсгээс тогтоно. Эрчимт эмчилгээний шатанд 4 эм уух ба 2 сар үргэлжилдэг. Энэ шатанд өвчтөний зовиур, шинж тэмдэг арилдаг. Үргэлжлэх шатанд 2 эмийг 4-6 сар хэрэглэх хэрэгтэй. Учир нь эмийн ариутгах үйлчилгээний үр дүнд сүрьеэгийн үлдсэн нянг устгаж улмаар өвчин дахихаас сэргийлнэ.
 
Сүрьеэ өвчнийг эмчилгээг хадвархалдвар тараах байдал болон өвчний оношийг үндэслэн 1-3 эмчилгээний бүлэгт хуваадаг. Бүлэг тус бүрт тохирсон эмийн хослол хэрэглэх эмчилгээний горимтой.
 
* 1-р бүлэг: эмчилгээний горим эрчимт шат-2сар HRZE; үргэлжлэх шат-4сар HR эсвэл 6сар HE эмийн хослолоор эмчилнэ.
Мөр 65:
Эмчилгээ амжилттай болохын гол үндэс бол өвчтөн эмчийн зааврыг дагаж мөрдөх явдал бөгөөд эмчилгээг үр дүнтэй явуулах сонгомол арга шууд хяналттай эмчилгээ юм. Эмчилгээг хянана гэдэг нь эмч, эмнэлгийн ажилтан өвчтөний эмийг харж уулгахыг хэлнэ.
Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд сарын дотор зовиур арилдаг. Өвчтөн зовиур арилсаныг эдгэрлээ гэж ойлгоод эмээ уухгүй орхидог. Энэ нь цаашид эмчилгээ үр дүнгүй болох,улмаар эмийн дасалтай сүрьеэ үүсэх боломжийг ихэсгэнэ. Иймээс сүрьеэгийн эмчилгээний нэг өвөрмөц онцлог бол өвчтөнийг хяналттай эмчлэх юм. Ингэснээр дээрх хор уршгаас сэргийлж чадна.
Эмчилгээг хяналттай хийх нь хувь хүн төдийгүй хувь хүн төдийгүй нийгэмд ихээхэн ач тустай юм. Тиймээс ч Дэлхийн банкнаас шууд хяналттай эмчилгээ нь эдийн засгийн хамгийн үр ашигтай арга гэдгийг тодорхойлоод эмнэлгийн анхан шатны нэгжийн нэн чухал үйлчилгээний хэсэг нь сүрьеэгийн үр үнтэй эмчилгээ юм гэж дүгнэсэн.
Сүрьеэгийн эмчилгээ эхэлсэн бол бүрэн төгс хийж дуусгах нь маш чухал бөгөөд эмчилгээгээ дуусгах боломжгүй үед эхлэхгүй байх нь дээр юм. Учир нь төгс бус, зэрэмдэг эмчилгээ нь эмэнд дасалтай сүрьеэгийн аюулыг нэмэгдүүлдэг.