Java: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 33:
1997 онд Sun Microsystems нь ISO/IEC, JTC1 гэх мэтийн стандартуудын болзлыг хангав. Сүүлд нь Ecma байгууллага нь Java-гийн стандартуудыг тогтоосон ба энэ бүхэн түүний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан нь гарцаагүй. Энэ үед Sun корпораци нь Java-гийхаа бүхий л код, багаж хэрэгслүүдийг нийтэд үнэ төлбөргүйгээр дэлгэв. Энэ нь Microsoft-ыхны хувьд байж болшгүй үзэгдэл байсан бол Sun нь алс ирээдүйг олж харжээ. Гэхдээ Sun нь ашиг олж байсан бөгөөд жишээ нь Java Enterprise системдээ зориулсан тусгай лиценз бүхий бүтээгдэхүүнийг борлуулах замаар орлогоо бүрдүүлж байв.
 
2006 оны 11 сарын 13нд Sun нь Java-гийхаа ихэнх хэсгийг GNU лицензтэй болгож, хэн дуртай нь татаж авч ашиглах боломжтой болгов. Харин 2007 оны 5 сарын 8нд Java-гийн нууц байсан гол гол файлууд, цөм хэсгийг хийж дуусгасан ба тэдгээрийгээ нээлттэй эхтэй болгосон байна. Ингэснээр Жава нь даянддаян дэлхийн програмпрограмм хөгжүүлэгчдийн өмч болсон байна.
 
== Философи ==