Леонардо да Винчи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 14:
 
Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадсангүй. Түүнийх гэгддэг 17 зураг байдаг бөгөөд "[[Ангхиарын дайн]]" , "[[Леда]]" зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зургууд түүний ямар их авъяастайг батлахад хангалттай. Түүний гол авъяас чадвар нь зурах. Тэрээр зургаа улам амьд, улам дөхөмтэй, улам сайн болгохын тулд л анатоми, техник технологийн салбарыг судалдаг байжээ. Тэр гайхалтай хөдөлмөрч байсан.
Леонардо уран барималч мөн. Түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсэнгүй нь маш харамсалтай. Ердөөдөө хоёр бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Бас энд нэг юм байна. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үетэй харьцуулахад боломжгүй байсан боловч тэр болох боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харж зоригтой байсны баталгаа болно.
 
Леонардо уран барималч мөн. Түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсэнгүй нь маш харамсалтай. Ердөө хоёр бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Бас энд нэг юм байна. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үетэй харьцуулахад боломжгүй байсан боловч тэр болох боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харж зоригтой байсны баталгаа болно.
 
[[1490]]-ээд оны үед Миланд нэгэн бяцхан ном гаргаж түүндээ механикийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай бичжээ. Өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төслийг хийж бэлтгэжээ. Тэр амьдарч байсан үеэсээ дэндүү хол ирээдүйг харж байсан юм. Леонардогийн олон зураг, төсөл хэрэгжихэд [[20-р зуун]] зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд харин түүний үед зөвхөн л цаасан дээр хийсэн юм. Ижилгүй энэ авъяастан машины ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь нь хүч гэдгийг нотолжээ.