Баруунбаян-Улаан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ru:Баруунбаян-Улаан
No edit summary
Мөр 3:
 
[[Category:Өвөрхангай аймгийн сумд]]
{{stub}}Баруунбаян-Улаан сум нь 1924 онд байгуулагдсан, Монгол улсын говийн мужлалд багтдаг, дэлхийн зүүн уртгагийн 101-102, хойд өргөрөгийн 45 т далайн түвшинээс дээш 1512 м т оршдог.
{{stub}}
Тус сум нь хойд талаараа өөрийн аймгийн Нарийнтээл, Баянхонгор аймгийн Өлзийт, баруун талаараа Баянхонгор аймгийн Богд, Баянлиг, урд талаараа өөрийн аймгийн Богд, Гучин-Ус, зүүн талаараа өөрийн аймгийн Хайрхандулаан сумдтай тус тус хиллэдэг. Алтайн нурууны үргэлжлэл болох далайн түвшнээс дээш 3590 м өргөгдсөн Богд уул, Хангайн нуруунаас говийн мужид түрж тогтсон далайн түвшнээс дээш 1850 м өргөгдсөн Өшгөгийн нуруу, хоёр уулын хоорондхи тал, бэл, нуга, бүрд, элсэн манхан зэрэг таван өнгө хосолсон газарзүйн хувьд нэн үзэсгэлэнтэй нутагтай.
 
Сумын нутаг дэвсгэр нь 3941,1 га талбайтай, үүнээс 389569.9 га-д бэлчээрийн, 89 га-д хадлангийн, 23.9 га-д тариалангийн, 11 га-д атаршсан талбай эзэлдэг. Нийт талбайн 3100.0 га-д ойн сан, 13.0 га-д усан сан бүхий талбай эзэлдэг.
Тус сумын суурин хүн ам 2560 болсон ба нийт хүн амын 56.6 хувийг залуу болон идэр насныхан, 39.1 хувийг 16 хүртэл насны хүүхэд, 5.3 хувийг 60-аас дээш насны хөгшид эзэлж байна. Сумын нийт хүн амын 57.4 хувь нь буюу 1471 нь хөдөлмөрийн насны хүн байгаагийн 1230 нь ажиллагсад байна. Сум нийт 690 өрхтэй, үүний 18 хувь нь сумын төвд суурьшсан байна. 2010 оны хагас жилийн байдлаар 115.4 мян толгой мал тоологдсон.
Сумын төв нь олон удаа нүүж байсан бөгөөд одоо байгаа газар болох Хөөврийн дэнж дээр 1951 онд Өшгөгийн нуруунаас нүүж иржээ. Улаанбаатар хотоос 605 км, аймгийн төвөөсөө 175 км зайтай.
 
[[en:Baruun Bayan-Ulaan, Övörkhangai]]