Ацтек: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: gn:Azteca-kuéra
No edit summary
Мөр 2:
[[Файл:Codex_Magliabechiano_(141_cropped).jpg|Ацтекууд тахил өргөж буй нь|thumb|right]]
 
Ацтек ({{lang-en|Aztec}}) нь Төв [[Мексик]]ийн угсаатны бүтцэд зонхилох байр суурь эзлэхь НахуатлМонгол хэлтэн [[үндэстэн]] бөгөөд XIV-XVI зууны хооронд буюу [[Мезоамерик]]ийн он тооллын хожуу сонгодог үеийн том төлөөлөгч болж байсан төв Мексикийг эзэрхэгч улс юм.
== Эхлэл ==
[[МЭ]] 1100 оны орчмоос [[Мексик]]ийн төв хэсгийн [[хүн]] ам нягт суурьшсан, [[хөдөө аж ахуй]] эрхлэхэд нэн тохиромжтой бүс нутагт аажмаар засаг захиргааны хуваарь үүсч, овгийн байгууллаас [[төр]] улс болох үйл явц хурдасч эхэлсэн байна. Төв [[Мексик]]т оршиж байсан аймгуудын дундаас Ацтек гэх аймаг хүчирхэгжиж ирсэн байна. Тэднийг умард [[Мексик]]ийн Их [[нуур]]уудын сав газарт нутаглаж байгаад нүүж ирсэн умард нутгийн хүмүүс гэж үздэг. Ацтекуудын хувьд өндөр зохион байгуулалт бүхий нийгэмдээ түшиглэсэн цэргийн хүч, ур чадвараар хавьгүй илүү байсан нь төв Мексикийн бусад уугуул омгуудаас давуу байдлыг бий болгож байв. Энэ давуу тал нь Ацтекуудыг хөрш аймгуудаа эзлэх замаар аажим хүрээгээ тэлэх боломжийг олгосон бөгөөд XV зууны төгсгөл гэхэд төв Мексикийг бүхэлд хяналтандаа авсан хүчирхэг [[арми]] бүхий, хил залгаа аймгуудаасаа алба, [[гувчуур]] татдаг эзэнт гүрэн болсон байжээ.