Хромосом: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Хромосом''' нь эсийн дотор олддог ДНХ болон протейнуудын зохион байгуулалтта...
(Өөрчлөлт алга)

08:53, 1 Нэгдүгээр сар 2008-ий байдлаарх засвар

Хромосом нь эсийн дотор олддог ДНХ болон протейнуудын зохион байгуулалттай бүтэц юм. Хромосомууд нь ДНХ-ийн дан, үргэлжилсэн хэсгийг агуулдаг. Энэхүү ДНХ-ийн хэсэг нь олон тооны гениүд, зохицуулагч элементүүд болон бусад нуклеотидын дараалалыг агуулдаг. Хромосом нь мөн ДНХ-г холбогч протейнуудыг агуулдаг ба эдгээр протейнууд нь ДНХ-г багцалж түүний ажиллагааг удирддаг. Хромосом гэдэг үг нь Грек хэлний χρῶμα (хрома буюу өнгө) болон σῶμα (сома буюу бие) гэсэн үгнүүдээс гаралтай. Учир нь тэдгээрийн шинж чанарыг зарим будагаар будаж илрүүлдэг байна.

Хромосомууд нь өөр өөр организмуудад янз бүр байдаг. ДНХ-ийн молекул нь цагираг эсвэл шугаман байх боломжтой бөгөөд хэдэн арван килосуурь суурийн хослолуудаас эхлэн хэдэн зуун мегасуурь суурийн хослолуудын агуулж болдог. Эукариот эсүүдэд (бөөм бүхий эс) том шугаман хромосомууд нийтлэг байх бөгөөд прокариот эсүүдэд (бөөмгүй эс) жижгэвтэр цагираг хромосомууд гол төлөв байдаг. Гэхдээ дээрхээс өөр олон хэлбэрүүд ч байдаг. Мөн түүнээс гадна нэгээс олон төрлийн хромосомыг агуулдаг эсүүд байдаг. Жишээлбэл ургамалуудад байдаг ихэнх эукариот болон хлоропластууд дахь митохондор нь өөрийн жижиг хромосомуудтай байдаг.