Сократ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
 
== Намтар ==
Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн [[Афин]]д төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхиихэнх цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.
Тэрээр Афинд төрж өсөн, бүхий л амьдралаа өнгөрүүлж, хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг.
 
== Хувь хүний хувьд ==
Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бусыг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа. Тэр үеийнхэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантан биш" хэмээдэг байжээ. "Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл. Яадаг ч байсан гэрлэ". "Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал гүн ухаан судлахгүй юу" гэх мэт түүний хэлсэн энэ үгнүүдээс гэр бүлдээ хандаж байсан хандлагыг нь ойлгож авч болох юм. Товчоор хэлбэл тэрээр муу гэрийн муу эр нөхөр байсан хэрэг. Түүнийг төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байсан гэж ном зохиолд бичжээ. Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна. Сократ чулуугаар урладаг мэргэжилтэй байсан ч үүнийгээ хийдэггүйн дээр хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Тэрээр өөрийгөө үргэлж философич хэмээдэг байжээ.
 
== Ардчиллын талаарх үзэл ==
Сократ бол Афинд Периклийн үед тогтсон ардчилалтай төстэй тийм аядуу ардчиллын талыг баримтлагч байсан. Удирдах тушаалтныг шодож сонгодог практикийг Сократ шүүмжилсэн. Эртний үеэс эдүүгэээдүгээ хүртэл энэ шүүмжлэл Сократын “ардчиллын эсрэг үзэл“ гэсэн сэдвийн нэг гол учир нотлол болж ирэв. Албаны хүмүүсийг шодолтоор сонгох журмын талаар ÑократынСократын шүүмжлэл тэр үеийн Афины үндсэн хуульд харшилсан юм. ÀрдчиллынАрдчиллын эсрэг зүйл байсангүй. Ер нь Сократ төрийн байгууллагыг өөрчлөх талаар ямар нэг онцгой хөтөлбөр дэвшүүлээгүй, зөвхөн төрийн хариуцлагатай албан тушаалтан мөн цэргийн удирдах дарга нарыãнарыг санал хурааëòààðхураалтаар сонгох санаàãсанал гаргаæгаргасан áàéæýýажээ. ªөрөөрӨөрөөр хэлбэл, шодох аргыг санал хураалтаар солих нь зүйтэй юм гэсэн санаанаас өөр юу ч хэлээгүй ажээ.
 
== Сургаалууд ==
Мөр 18:
 
=== Ёс зүйн тухай сургаал ===
Сократ: "Хэн ч сайн дураараа шударга бус юм хийдэггүй, харин тийм явдал гаргасан бол өөрөө мэдэлгүй тэгсэн хэрэг. Үүнтэй холбогдуулж Сократ ганц хүслээр шударга бус муу юмнаас зайлахад хэцүү, хүслээс гадна" ямар нэг хүч, ур чадвар, сургалт практик, бие сэтгэлийн хүмүүжил хэрэгтэй гэсэн санааг өгүүлсэн байдаг. ТэрнийТүүний энэ санааг Аристотель "хүн сайн зүйлийг мэддэг атлаа, муу юм хийдэг явдал буй. Өөрийн явдлын муу хор уршгийг мэдсээр байж, уруу татагдаж шунал тачаалд автагдах нь бий" гэж шүүмжилсэн байдаг.
 
=== Хэлсэн үгс ===
Мөр 46:
 
== Үхэл ==
Тэр үеийн грекийнГрекийн шүүх 3 үе шатыг дамждаг байсан. Нэгт нь нийт танхимын хүмүүсээс санал авдаг, хоёрт нь шүүгч цаазлах шийдвэрээ гаргах, гуравт нь шүүгдэгч өөрөө ялыг яаж гүйцэлдүүлэхээ сонгох. Мөн өмгөөллийн үг нь хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь шүүгчийншүүгчдэгчийн өмнө өөрийгөө өмгөөлсөн үг, дараагийнх нь шийдвэр гарсаныгарсны дараа хэлсэн үг. МЭӨ 399 оны хавар Сократыг жирийн иргэний амьдралын хэм хэмжээг зөрчсөн хэмээн ялласан юм. Шүүх хуралд оролцохгүй, зүгээр л ÀфинаасАфинаас явахад хангалттай байсан байна. Учир нь, түүнийг алах гэж улайрсан хүн бараг байгаагүй байна.
 
"Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыгбурхдыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханыбурхны номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбаас зохилтой" хэмээн буруутгасан байдаг. Гэсэн ч энэ нь улс төрийн зорилготой байсан гэж зарим зохиолд тэмдэглэсэн байдаг. Учир нь, тэрээр Афины ардчиллын зарчмыг шүүмжилж, албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруушаадаг байсан. Шүүх хурлын эхний хэсэгт нь Сократ урьдын болон тухайн үеийн зэмлэн буруутгагчдын талаар үг хэлжээ. Мөн хүнийг сурган хүмүүжүүлэх ёстой гэсэн ч багш яваагүй гэдгээ хэлжээ. Хоёр дахдахь хэсэгт тэрээр шүүх хурал дээрхуралд яллагдагч биш, харин материаллаг баялгаас оюуны баялгийг илүү дээдлэхийг уриалсан номлогчийн дүрээр үг хэлсэн гэдэг. Харин гуравдахьгурав дахь хэсэг нь шүүгчид, найз нөхөддөө хандсан үг байсан байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар уран зохиолын үг болохоос биш, түүхэн баримт биш хэмээн үздэг байна. Гэхдээ сүүлчийн үг нь "Би амьд үлдсэнээс ингэж хамгаалж байгаад үхсэн нь дээр", "Би цаазлуулàхаарцаазлуулахаар болж эндээс явж байна. ÕаринХарин намайг яллагчид хорт явдал, шудрагашударга бус явдал нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэн явж байна..." гэж хэлсэн байна. Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлах нь зүйтэй гэсэн санал өгчээ. Ийм цөөхөн хүний зөрүүтэйгээр тэрнийгтүүнийг буруутгасан нь түүнийг үнэхээр их гайхшруулсан гэдэг. Уг нь шүүхийн шийдвэр гармагц цаазыг гүйцэтгэдэг ёс байсан ч энэ удаад Сократыг цаазлан хороохыг 30 хоногоор хойшлуулжээ. Учир нь, Афинчууд Крит арал дээр минотавр мангасыг даран сөнөөж Критийн хаан Миност төлөх гувчуур төлөөснөөс ангижруулснаас хойш Апполон тэнгэрт Тезей хааны өргөсөн тангаргыгтангаргийг биелүүлж бэлэг сэлт тээсэн ариун хөлөг онгоцыг Делос арал дахь Аполлоны сүм рүү жил бүр илгээдэг заншилтай байсан бөгөөд тийнхүү ариун элч нар одсон өдрөөс Афинд эргэж иртэл нь цаазын ял гүйцэтгэхийг хориглодог байжээ. Ийнхүү хойшлогдож байх үед нь найз нөхөд нь оргуулахаар завдсан ч андынхаа үгэнд оролгүй, эх орныхоо хууль ёсонд үнэнч үлдэж оргохыг зөвшөөрөөгүй байна. Энэ шийдвэрийн шалтгаан нь "...шудрага бус явдалд бас шудрага бусаар хариулт өгөх хэрэггүй" гэсэн түүний философийн баримтлал байсан болов уу. Цааз гүйцэтгэх өдөр Сократ нар шингэхийг ч хүлээлгүй, өөртөө хор авчирч өгөхийг хүс÷ээ. Аягатай хорыг маш тайванаартайвнаар амархан ууж дуусган таалал төгссөн байна. Сократыг нас барсны дараа Афинд бий болсон улс төрийн дарамтлалындарамтын улмаас Платон болон философчийгфилософичийг дагалдагч зарим хүмүүс Афинаас явахад хүрчээ. Хэдэн жилийн хойно түүний шавь нар Афинд эргэн ирж түүний талаар болон философийнхфилософийн нь талаар олон зүйлийг бичиж үлдээсэн байна.
 
Сократыг өөд болсоныболсны дараа Афинчууд нүглээ наминчилсан тухай, Сократыг яллагчдыг шийтгэсэн тухай хууч яриа бий болжээ. Философичийн үхэл ойлгомжгүй битүүлэг хэрэг. Гэхдээ амиа хорлосон ч биш, шүүхийн алдаа ч гэж хэлмээргүй явдал юм. Шүүх дээр Сократын баримталсан байр суурь бол түүний чин сэтгэл, оюун ухааны зарлигийг дагах ёстой гэсэн ёс зүй-гүн ухааны үзэлтэй нь нягт холбоотой. Тэрээр өөрийгөө танин мэдэх, зан суртахууны хувьд төгөлдөржих явдлыг сайн үйл, харин оюуны хувьд сайжрахгүй "унтаж" дэмий цаг өнгөрөөх нь муу муухай зүйл гэж үзэж иргэдэд ямагт сургамжлан, ном хаялцдаг байжээ. Философио орхих уу, эсвэл үхлээс айн амьд үлдэх үү гэдэг асуудал түүнд тулгарчээ. Өөрийн үзэл санаанаас няцна гэдэг түүний хувьд амьдралаас, мөн түүний утга санаанаас ухарна гэсэн үг байжээ. Тийм ч учраас тэрээр үхлийг сонгожээ.
 
Үхэхийнхээ өмнө тэрээр өөрийнх нь дотор үргэлж дуу хоолой оршин байдаг байсан. Тэрхүү дуу хоолой түүнд юу хийх ёстойг хэлдэг байсан гэж тэмдэглэжээ. Үүнийг бас зарим ном зохиол дээр их мэдрэмж сайтай хүн байсан ч гэж тэмдэглэсэн байдаг.
Мөр 65:
 
== Гадаад холбоос ==
* {{commons|Socrates|Сократ}}
 
[[Ангилал:Эртний Грекийн философичид]]