"Чосон"-ны өөр хувилбарууд

no edit summary
[[Солонгос]]т [[1392]] оноос [[1897]] оны хооронд оршин тогтносон [[улс]]ыг '''Чусон''' (илүү тодруулж '''Чусон улс''', '''Чусоны вант улс''' гэж бичнэ; {{lang-ko|조선, 朝鮮}}; {{lang-en|Joseon}}, ''Joseon dynasty'', ''Kingdom of Joseon''; {{lang-ru|Династия Чосон}}) гэдэг. Өмнө нь оршин байсан [[Курё]] улсын жанжин [[И Сонге|И овогт Сон-ге]] 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чусоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чусон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил [[хаант засаг]]тай улс ([[эзэнт улс]]) бaйв. Улсын эзэн нь [[ван]] (왕 ''wang'') учир [[вант улс]] гэж нарийвчилж ойлгоно.
 
Курёгийн нийслэл КэкёнКэгён (''Gaegyeong'', өнөө [[Кэсон]]) байсан бол шинэ улс Ханян (''Hanyang'')-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (''Hanseong''), өдгөө [[Сөүл]] гэх нэртэй болсон билээ. [[Сежун ван|Сежун]], Сонжун хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд [[Зүрчид]]ийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил [[Түмэн гол]], [[Ялу гол]] гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор ''Хангыль''), умардад "Чусонгөл" (оросоор ''Чосонгыль'') гэгдэх [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] зохиосон нь чухал үйл юм. Гэвч [[XX зуун]]ы хагас хүртэл Солонгост [[ханз үсэг]] голлож байжээ. Чусон улсад [[Күнзийн суртал|Күнзийн суртал]] нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.
 
Чусон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.<ref>Ch'oe YH, PH Lee & WT de Bary (eds.) (2000), Sources of Korean Tradition: Volume II: From the Sixteenth to the Twentieth Centuries. [[Columbia University Press]], p. 6</ref> Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.<ref>Jun SH, JB Lewis & H-R Kang (2008), ''Korean Expansion and Decline from the Seventeenth to the Nineteenth Century: A View Suggested by Adam Smith''. J. Econ. Hist. 68: 244–82.</ref> XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.<ref>"...before the introduction of modern medicine in the early 1900s the average life expectancy for Koreans was just 24 for males and 26 for females." {{Cite book
Anonymous user