Өмнөд Чүнчон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
 
No edit summary
Мөр 2:
[[Өмнөд Солонгос]]ын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 [[аймаг|аймгийн]] нэг нь '''Өмнөд Чүнчон''' (Өмнөд Чунчон; Чүнчоннам-ду; {{lang-ko|충청남도, 忠清南道}} ''Chungcheongnam-do''; {{lang-en|South Chungcheong Province}}; {{lang-ru|Чхунчхон-Намдо}}) юм. 1896 онд [[Чүнчон]] аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл [[Солонгос]]ын аймаг байсан бол 1945 онд [[Солонгос хоёр хуваагдсан нь|Солонгос хоёр хуваагдсанаар]] [[Бүгд Найрамдах Солонгос Улс|БНСУ]]-ынх болжээ. Өөрт нь харьяалагддаггүй, засаг захиргааны адил түвшний нэгж болох [[Тэжон]] хотод тус аймгийн засгийн газар байрладаг. Чүнчоннамдугийн 8,628 км² газарт 2010 оны байдлаар 2,028,002 хүн аж төрөн сууж байна.
 
Өмнөд Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — [[Хусо]] мужид багтдаг. Баруун талаараа [[Шар тэнгис]]т тулж, бусад талаараа [[Кёнги]], [[Умард Чүнчон]], [[Өмнөд Чолла]] гэх 3 аймаг, [[Тэжон]], [[Сэчун]] хэмээх 2 хот буюу аймгийн зэргийн бүгд 5 нутагтай хаяа залгадаг. Эндхийн хүн ард бусад аймгийнхаас арай баян байдаг нь 2010 оны нэг хүнд ноогдох [[ДНБ]]—$47,516-аар ч илэрнэ.
Өмнөд Чүнчоны Йонги хошуу гэж байсныг 2007 оноос засаг захиргааны хувьд зэрэг ахиулж [[онцлон өөртөө засах Сэчун хот]] болгон өөрчлөн байгуулжээ. Цаашид БНСУ-ын нийслэл Сөүлээс энэ хотод нүүн ирэх төлөвтэй.