Өмнөд Чүнчон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
(Өөрчлөлт алга)

07:27, 23 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чүнчон (Өмнөд Чунчон; Чүнчоннам-ду; сол. 충청남도, 忠清南道 Chungcheongnam-do; Англи: South Chungcheong Province; Орос: Чхунчхон-Намдо) юм. 1896 онд Чүнчон аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Өөрт нь харьяалагддаггүй, засаг захиргааны адил түвшний нэгж болох Тэжон хотод тус аймгийн засгийн газар байрладаг. Чүнчоннамдугийн 8,628 км² газарт 2010 оны байдлаар 2,028,002 хүн аж төрөн сууж байна.

Ногоон нь Өмнөд Чүнчон аймаг

Өмнөд Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, Кёнги, Умард Чүнчон, Өмнөд Чолла гэх 3 аймаг, Тэжон, Сэчун хэмээх 2 хот буюу аймгийн зэргийн бүгд 5 нутагтай хаяа залгадаг. Эндхийн хүн ард бусад аймгийнхаас арай баян байдаг нь 2010 оны нэг хүнд ноогдох ДНБ—$47,516-аар ч илэрнэ. Өмнөд Чүнчоны Йонги хошуу гэж байсныг 2007 оноос засаг захиргааны хувьд зэрэг ахиулж онцлон өөртөө засах Сэчун хот болгон өөрчлөн байгуулжээ. Цаашид БНСУ-ын нийслэл Сөүлээс энэ хотод нүүн ирэх төлөвтэй.

Засаг захиргааны хуваарь

Өмнөд Чүнчон одоогоор 8 хот (시 - ши), 7 хошуу (군 - gun, монголоор күнэ, үгийн хойно орвол гүнэ гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 15 нутаг болон хуваагдаж байгаа.

Газрын зураг # Нэр (өөр хувилбар) солонгос англи орос Хүн ам (2010)
 
хот — (солонгосоор 시 - ши)
1 Чонжү 전주시 Jeonju Чонджу 649,728
2 Иксан 익산시 Iksan Иксан 296,366
3 Күнсан 군산시 Gunsan Кунсан 260,546
4 Чонөб 정읍시 Jeongeup Чонып 110,352
5 Кимже 김제시 Gimje Кимдже 78,679
6 Намвон 남원시 Namwon Намвон 78,770
хошуу (солонгосоор 군 - күнь, гүнь)
7 Ванжү 완주군 Wanju Ванджу 83,408
8 Кучан 고창군 Gochang Кочхан 53,333
9 Пуан 부안군 Buan Пуан 50,814
10 Сүнчан 순창군 Sunchang Сунчхан 25,241
11 Имсил (Имшил) 임실군 Imsil Имсиль 23,663
12 Мүжү 무주군 Muju Муджу 21,827
13 Чинан 진안군 Jinan Чинан 20,446
14 Чансү 장수군 Jangsu Чансу 19,424