Мөхсөн хэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: lv:Mirusi valoda
б r2.7.3) (Робот: изменение ta:அழிந்த மொழி на ta:வழக்காறொழிந்த மொழி; косметические изменения
Мөр 1:
'''Мөхсөн хэл''' гэдэг нь [[байгалийн хэл]]нүүд дунд өдөр тутмын яриандаа хэрэглэдэг хүн байхгүй болж, хэрэглэгдэхээ больсон [[Хэл (хэл судлал)|хэлийг]] хэлнэ. [[Боловсролын систем]]д тухайн улсын [[албан ёсны хэл]]ийг хэрэглэх болсон, [[даяарчлал]]ын улмаас [[англи хэл]] хүчээ авч буй зэрэг шалтгаануудын улмаас [[үндэстний цөөнх]]үүдийн хэл соёл устахад хүрээд буй.
 
* Мэддэг хүн байхгүй болсноос, дуудлага нь мэдэгдэхээ больсон, мөн [[Бичиг үсэг|бичгийн соёл]] байгаагүйгээс мөхсөн хэлнүүд олон бий. [[Индиан]]чууд, [[абориген]]чуудын олон овог аймгууд тус тусын хэлтэй байсан боловч тэдний ихэнх нь мөхжээ. Зарим хэл нь [[угсаатны судлал]]ын эрдэмтэд болон сонирхогчдын ачаар [[Дуу бичлэг|бичигдэж]] хоцрон, судлагдсан байдаг ч 26-28 овгийн 250 гаруй байсан гэгддэг тэдгээр хэлний ихэнх нь түүхийн явцад мартагдан хоцорчээ.
 
* Эртний [[египет хэл]]ний дуудлага нь үлдэж хоцроогүй гэж үздэг байсан ч [[цагаан толгой]] ашиглах болсон [[копт хэл]] болон хувирсан байсан бөгөөд үүнийг мэдсэний дараа эртний египет хэлийг тайлж унших үйл явц түргэссэн юм.
 
* [[Гот хэл]], [[хуучин слав хэл]]үүд аль эрт мөхсөн боловч бичгийн баялаг дурсгалаас нь тэр үеийн тухай мэдэж болохоор байдаг.
 
* [[Эртний прусс хэл]], [[фриг хэл]] зэрэг хэлүүд бичгийн дурсгал бараг үлдээгүйн улмаас тийм хэл байсан гэсэн тэмдэглэлээс өөр зүйл үлдэж хоцорсонгүй.
 
* [[Тохар хэл]], [[хетт хэл]]үүд нь [[20-р зуун]]д шинээр олдсон мөхсөн хэлнүүд бөгөөд тэдгээр нь [[Энэтхэг-Европ хэлүүд]]ийг судлахад чухал хэрэглүүр болсон билээ.
 
* Мөхсөн хэлийг сэргээж, дахин тус хэлийг [[эх хэл]] болгон ярилцдаг хүмүүсийг бий болгох нь тун амаргүй. Хүн төрөлхтний түүхэнд [[еврей хэл]]ийг л тийн сэргээж чадсан жишээ бий. Гэхдээ [[хоёрдогч хэл]] болон сэргээгдсэн [[мэн хэл]], [[корн хэл]] зэрэг хэлүүд бий.
 
* [[Латин хэл]], [[санскрит хэл]] зэрэг, өдөр тутам хэрэглэдэг хүн байхгүй болсон ч шинжлэх ухаан, эртний уран зохиол зэрэгт үлдэж, тусгай зорилгоор хэрэглэгдсээр буй хэлүүд байдаг.
 
== Мөн үзэх ==
* [[Мөхөх аюултай хэлүүд]]
 
[[Ангилал:Мөхсөн хэлүүд| ]]
Мөр 61:
[[sr:Izumrli jezici]]
[[sv:Utdöda språk]]
[[ta:அழிந்தவழக்காறொழிந்த மொழி]]
[[th:ภาษาสูญพันธุ์]]
[[tr:Ölü dil]]