"Умард Чолла"-ны өөр хувилбарууд

no edit summary
[[Өмнөд Солонгос]]ын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 [[аймаг|аймгийн]] нэг нь '''Умард Чолла''' (Хойд Чолла, Чоллапүг-ду; Чолла-пук-ду; Чоллабүг-ду; {{lang-ko|전라북도, 全羅北道}} ''Jeollabuk-do''; {{lang-en|North Jeolla Province}}; {{lang-ru|Чолла-Пукто}}) юм. 1896 онд [[Чолла]] аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл [[Солонгос]]ын аймаг байсан бол 1945 онд [[Солонгос хоёр хуваагдсан нь|Солонгос хоёр хуваагдсанаар]] [[Бүгд Найрамдах Солонгос Улс|БНСУ]]-ынх болжээ. Аймгийн засгийн газар нь 1896 оноос өмнө ч гэсэн бүхэл Чоллагийн төв байсан [[Чонжү]] хотод байрладаг. Чоллапүгдугийн 8,067 ам дөрвөлжин километр газарт 2010 оны байдлаар 1,777,220 хүн аж төрөн сууж байна.
 
Умард Чолла аймаг нь засаг захиргааны эрх үүрэггүй нутаг болох [[Хунам]] мужид багтдаг. Баруун талаараа [[Шар тэнгис]]т тулж, [[Өмнөд Чунчон]], [[Умард Чунчон]], [[Умард Кёнсан]], [[Өмнөд Кёнсан]], [[Өмнөд Чолла]] гэсэн 5 аймагтай хаяа залгадаг. 1960-аад оноос энд "[[Хунам]]" цардмал замтай болсон нь одоо "Хунам" хурдны зам болж сайжирчээ. [[Иксан]], аймгийн төв Чонжү, далайн боомт [[Күнсан]] гурвыггурваар цагирагласанороогдох аж үйлдвэрийн нутаг энэ аймагт бий.
 
==Засаг захиргааны хуваарь==
Anonymous user