Өмнөд Чолла: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
[[Өмнөд Солонгос]]ын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 [[аймаг|аймгийн]] нэг нь '''Өмнөд Чолла''' (Чолланам-ду; {{lang-ko|전라남도, 全羅南道}} ''Jeollanam-do''; {{lang-en|Jeolla Province}}; {{lang-ru|Чолла-Намдо}}) юм. 1896 онд [[Чолла]] аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсчээ. 1945 он хүртэл бүхэл [[Солонгос]]ын аймаг байсан бол [[Солонгос хоёр хуваагдсан нь|хоёр улс болон хуваагдсаны]] дараа Өмнөд Солонгосынх болжээ. Аймгийн засгийн газар [[Куанжү]] хотод байрладаг байснаа 2005 оноос Муан хошууны Намак гацаа руу шилжин суужээ.
 
Өмнөд Чолла аймаг нь засаг захиргааны бусэрх үүрэггүй нутаг болох [[Хунам]] мужид багтдаг. Бүхэл нутаг нь баруун талаараа [[Шар тэнгис]]т тулж, хойгуураа [[Умард Чолла]], зүүнээрээ [[Өмнөд Кёнсан]] хоёр аймагтай нутаг зааглагдаж, урд талаараа [[Чэжүгийн хоолой]]д (солонгосчуудын хувьд Өмнөд тэнгисийн баруун хэсэг) тулсан байна. Эргийн шугамын дагуу ихэнх нь хүнгүй 2,000 орчим арал энэ аймагт хамаардаг. Эргийн шугамын урт нь 6,100 км. Улсдаа далайн гаралтай бүтээгдэхүүний гарцаар тэргүүлдэг.
 
==Засаг захиргааны хуваарь==