Мөрөн сум (Хэнтий): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Jagaa zb (яриа)-н хийсэн засваруудыг 182.160.6.26-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 20:
|-
|}
 
==Мөрөн сум==
1931 онд байгуулагдсан. Урдуураа Хэрлэн голоор Баянхутаг, баруунаараа Дэлгэрхаан, хойгуураа Өлзийт, зүүнээрээ Хэрлэн сумдтай хиллэн 3400 ам км талбай бүхий нутаг эзлэн оршино. Сумын төв Мөрөн нь намхан уулс дунд Мөрөн голын хөндийд далайн түвшнээс дээш 1200 орчим метр өндөрт х.ө 47˚22ˈ, з.у 110˚19ˈ-ын солбицолд Өндөрхаанаас 27 км, Улаанбаатараас 310 км зайтай оршино. Сум 2.1 мянган хүн амтай. Сумын тахилгат уул нь Өндөрхаан, Хөхөлхангай, Бүсийн овоо. Сумын нутагт бүхэлдээ Хэнтийн нурууны захын намхан уул толгодод оршино. Энд орших 1664 м өндөр Өндөрхаан уул нь сумын нутгийн хамгийн өндөр цэг болно. Мөн 1540 м өндөр Их улаан,1470 м өндөр Бууцат, 1388 м өндөр Их хатан, 1496 м Салбарын овоот, 1448 м өндөр Тэрэгт, 1348 м өндөр Будлан, 1358 м өндөр Их ноён, 1402 м өндөр Бор-өндөр, 1152 м өндөр Бүс овоо, Хэрээхөхөл зэрэг уулууд байна. Салбарын уулын араар 1100-1200 м өндөр Чандгана тал, Будлан уулын өврөөр Хэрлэн голын хойд биеэр Бүсийн говь гэж тал хөндий үргэлжилнэ. Сумын нутгийн хамгийн нам дор газар нь Хэрлэн гол сумын нутгийн хил огтлон зүүн тийш гарч буй цэгт далайн түвшнээс дээш 1030 орчим метр өндөр байна. Ер нь нутгийн ихэнх нь тал, хөндийн газар юм. Алт, болор, диц, гянт , барилгын материалын баялагтай. Сумын нутагт Чандган, Мөрөн зэрэг газарт нүүрсний баялаг орд бий. Нэгдүгээр сарын дундаж температур 20˚С-23˚С, долоодугаар сарынх 20˚С +23˚С, жилд дунджаар 200-260 мм тунадас унадаг.Сумын нутгаар Хэрлэн гол 60 гаруй км, Мөрөн гол урсана. Уулсаас эх авсан горхиуд болон гидрокарбонат-кальцийн найрлагатай Дашлингийн рашаан худаг бий. Хээрийн хүрэн, карбонатлаг хар хүрэн, нугыг хүрэн хөрс зонхилдог. Хужир мараа ихтэй. Алаг өвс , хиаг, хялгана, жижиг үетэн, харгана, бут сөөг бүхий хадлан бэлчээрийн нөөц сайтай. Хэрлэн голын хөвөөгөөр бургасан шугуйтай. Тарвага,зурам, хярс мануул, туулай, чоно, үнэг болон хээрийн ба усны шувууд элбэг. Хэрлэн гол загасаар баялаг. \Баян-Овоо суманд үз\ Хонь голлосон 72 мянган малтай. Үр тариа, тэжээлийн ургамал тариалдаг. Чандганы нүүрсний ил уурхай ажилладаг, 8 жилийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, худалдаа үйлчилгээний газруудтай. Сумын нутгаар “Мянганы зам” явж өнгөрнө. Сумын салбар уулын бичээсийг түүх соёлын дурсгал гэж аймгийн хамгаалалтанд авчээ.
 
 
Мөрөн сум нь [[Мөрөн гол]]ын сав дагуу газар байрладаг бөгөөд газар тариалан эрхлэхэд тохиромжтой тал, говь хосолсон өргөн уудам газартай билээ. Мөрөн гол нь сумын төвөөс урагшаа урсан [[Хэрлэн гол]]д цутгадаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалан ширгэх аюулд өртөөд байна.
 
Line 37 ⟶ 32:
==Эх сурвалж ==
{{reflist}}
 
{{Хэнтий}}