Эс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.179.15.212 (яриа)-н хийсэн засваруудыг WikitanvirBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 8:
Аливаа үйл хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай нэг зүйл нь энергийн эх үүсвэр юм. Эс өөрөө [[термодинамик]] систем учир гадаад орчинтойгоо бодис, энергийн солилцоог байнга явуулдаг нээлттэй [[систем]] юм. Хэрэв ийм харилцаа байдаггүй байсан бол эсийн амьдралын тухай ярих ч аргагүй байсан биз ээ. Эс гадаад орчноос авсан бодисоо [[хими]]йн энерги болгон хувиргаж тэр нь эсийн дотоод үйл ажиллагаа, молекул зөөвөрлөлт, [[булчин]]гийн ажиллагааг хангах химийн урвалуудын явцад зарцуулагдана. Иймээс эсийг “химийн мотор” гэж нэрлэж болмоор. [[Нар]]ны энергээс бусад шаардлагатай бүх энергийг [[макромолекул|биомакромолекулууд]] бий болгодог. Өөрөөр хэлбэл биомолекулийн задралаар их хэмжээний энерги ялгардаг. Жишээ нь [[глюкоз]] нүүрсхүчлийн хий ба [[ус]] болон задрах явцдаа ялгарсан энерги нь хадгалагдан, улмаар хэрэгцээ гарахад ашигладаг байна. Энергийн ийнхүү хадгалагдахад хамгийн гол үүргийг аденозин 3 фосфорын хүчил (ГФА) хэмээх молекул гүйцэтгэдэг. Хадгалагдсан энергээ зарцуулахад ГФА нь 1 фосфороо алдаж хоёр [[фосфор]]ын хүчил улмаар нэг фосфорын хүчил болж хувирдаг.
 
== Урвалын өөрийгөө хянах систем ==
ялялялялялялляялялляялzlzlzllzlzlzlzlzl
Аливаа зүйлийн адил урвалд ч мөн хяналт шаардлагатай.Эсийн доторх энэхүү хяналтын систем дээд зэрэглэлийн комьпютерээс ч илүү хариуцлагатай, сайн ажилладаг. Жишээ нь эсийн нэг хэсэгт аминхүчлүүдээс уураг нийлэгжиж байхад нөгөө хэсгүүдэд зэрэгцэн хэдэн мянган өөр уургууд нийлэгжинэ. Гэтэл энэ бүхнийг хамгийн шилдэг лабораторид хамгийн өндөр мэдлэгтэй эрдэмтэд хийхэд тийм ч хялбар байхгүй. Лабораторт явуулж буй урвал бүрт тохирсон [[дулаан]], [[даралт]] гэх мэт тусгай нөхцөлүүд шаардагддаг. Мөн цаг хугацаа их авдаг тул эс дэх адил урвалуудаас бүх үзүүлэлтээр доогуур бөгөөд үр дүн муутай байдаг.
 
Эсийн урвалын тогтолцоонд “эргэх–саатуулга“ хэлбэрийн хяналт үйлчилдэг. Үүнд эсэд хэрэгтэй бодис хангалттай хэмжээнд хүрсэн тохиолдолд урвалыг нь хурдасгагч ферментийн нийлэгжилт зогсдог. Учир нь эс өөрөө эдийн засгийн хэмнэлт гаргах үүднээс урвалын [[бодисын солилцоо]]г зохицуулах чадвартай байдаг. Хэдий дээрх жишээ тайлбарууд эсийн үйл ажилгааны өчүүхэн хэсэг боловч бидний биеийн 75-100 триллион эсийн дотор хором мөч бүрт дээрх урвал явагдаж байдагт та итгэх үү? Тэгвэл энэ “аугаа” үйлийг 10-120 микрометр хэмжээтэй бяцхан эс явуулж байгааг бодохоор байгаль дэлхийн гайхамшиг гэдэг хүмүүн бидний төсөөлж үл чадах, гүн бат нууц гэлтэй.
 
==Мөн үзэх==