Гаутама Будда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 8:
 
==Амьдрал==
Буддагийн багын нэр нь Сидхаттха (самгардиар '''Сиддхартха'''), овог нь '''Готама''' (самгардиар '''Гаутама'''). Тэрээр Умард Энэтхэгт аргын тооллын өмнөх 6-р зууны үед амьдарч байжээ. Түүний эцэг Шуддходана нь сакья (сажа) омгийн улсын (одоогийн [[Балба]] улс) хаан байв. Ээжийг нь хатан Маяа хэмээнэ. Тухайн үеийн ёс заншилын дагуу тэрээр бага залуу 16 насандаа Ясодара хэмээх үзэсгэлэнт, залуу авхайтай гэрлэсэн бөгөөд 29 настайдаа цорын ганц хүү болох РахулаагааРахуллаагаа төрсний дараахан нь тэрээр амьдралын бодит байдал, хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг нүдээр харж, хорвоогийн энэ зовлон зүдүүрийг хэрхэн яаж даван туулах арга замыг олж нээхээр сэтгэл шулуудаж, энэ бодолоо биелүүлэхээр хаант улс, баян тансаг амьдралаа бүгдийг орхин одож, даяанч болжээ.
 
Ийнхүү даяанч болсон Готама [[Ганга]] мөрний хөндийгөөр 6 жилийн турш хэрэн явж, шашны нэрт зүтгэлтнүүд, багш нартай уулзан учирч, тэдний номлол сургаал, арга барилыг судлан дагаж, даяанч нарын хүнд хэцүү, маш нарийн дэг журмыг хатуу сахиж байлаа. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь түүний хүсэн зорьсныг хангасангүй. Тиймээс тэрээр бүхий л хуучины уламжлалт шашин болоод тэдний арга барилыг орхин, зөвхөн өөрийн замаар явах болжээ. Ийн явж байгаад нэгэн орой Буддагаяад (одоогийн Энэтхэгийн [[Бихар]] мужийн [[Гаяа]]гийн ойролцоо) [[Неранжана]] голын эрэг дээр модны ёроолд бясалгал үйлдэн сууж байгаад Гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш ''Будда'' ("Сэрж сэхээрсэн" буюу "Ялж төгс гэгээрсэн") хэмээн алдаршжээ. Энэ үед Готама 35 нас хүрсэн байв.