Content deleted Content added
Мөр 46:
:Үнэндээ зарим зүйлсийг нь сайн ойлгосонгүй. Мэргэжлийн хүн биш болохоор ойлгоход хэцүү юм байна. Гэхдээ тэр "дээд тэгш хэмийн хосмог" "дээд тэгш хэмийн хань" гэж антибөөмийг хэлж байна гэж ойлголоо. Электроны антибөөм нь позитрон гэдэг шиг фотоны антибөөм нь фотино байх боломжтой гэж хэлээд байгаа юм шиг байна. Утас, дээс, олгой, бөмбөлөг, шилбэ гэдэг нь кваркуудыг хэлээд байгаа юм болов уу? Би цөмийн физик төгссөн хүнээс асуусан чинь up, down, top, bottom, strange, charm кваркуудыг монголоор дээш, доош, таг, ёроол, гаж, гоё гэж орчуулдаг гэсэн. [[User:Bilguun.alt|Билгүүн]] 03:34, 20 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
::Цогоо англи вики дээрээс gaugino гэсэн өгүүлэлийг хардаа. Тэнд жишээлбэл фотино нь фотоны hypothetical superpartner гэсэн байна. Тэгэхээр "дээд тэгш хэмийн хань" гэж орчуулсан нь яг л тохирсон орчуулга мэт санагдлаа. Тэр өдрийн сонин дээрх өгүүлэлийг мэргэжлийн хүмүүс бичсэн юм шиг байна. [[User:Bilguun.alt|Билгүүн]] 03:44, 20 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
:::Тэр "шилбэн цэнэг" гээд байгаа нь арай нөгөө бид хоёрын орчуулж чадахгүй байсан "color charge" гэдэг нь биш биз дээ? [[User:Bilguun.alt|Билгүүн]] 03:49, 20 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)