Саладин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: lij:Saladin
Мөр 45:
Египетийн Салах-ад-дин султан эвлэрлийн гэрээ байгуулсны дараа хүүхэд, залуу насаа өнгөрөөсөн, халуун хайртай Сирийн нийслэл Дамаск хотод буцан ирж амьдарч байгаад 1193 оны гуравдугаар сарын 4-нд чичрэг өвчнөөр нас барахад түүнийг өндөр хүндэтгэлтэйгээр оршуулж хотын төвд гоёмсог бунхан босгожээ.
 
Египетийн Аюубид султаны угсааг үндэслэгч Салах-ад-дин загалмайтнуудын эсрэг тэмцэлд [[Ойрхи Дорнод]]ын исламын шашинтангуудыг нэгтгэж, цөөнгүй томоохон ялалт байгуулсан цэргийн жанжин болон дэлхийн түүхэнд мөнхөрсөн юм. Туунээс гадна улс орноо шударгаар удирдаж байснаар харьяат иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүнийг заналт дайсан нь болох загалмайтнууд хүртэл хүндэтгэн биширдэг байжээ. Дайны цагт [[Pыцарь]] эр шиг уужим сэтгэлтэи байж олзлогдогсдод энэрэнгүй ханддаг байв. Дорно зүгийн зарим байлдан дагуулагч шиг аллага таллага үйлдэж байсангүй, соёлын үнэт дурсгалыг сүйтгэж байгаагүй ажээ.
 
== Гадаад холбоосууд ==