Батцэнгэл сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 202.70.33.18 (яриа)-н хийсэн засваруудыг MerlIwBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
'''Батцэнгэл сум''' нь [[Архангай]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм.
 
 
Батцэнгэл сум нь үзэсгэлэнт Хангайн нурууны үргэлжлэл домогт Чингэлтэй нурууны бэлд уртаараа 110 км, өргөн нь 40-60 км, 3339 км.кв талбай бүхий уудам нутаг дэвсгэрт байрладаг. Үүний 25,4 мянган га нь ой мод, 0,9 мянган га-г гол горхи эзэлдэг. Сумын төвийг Жаргалант гэж нэрлэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 408 км, аймгийн төвөөс 68 км зайд оршино. Тус сум нь Улаан чулуу, Хөнөг, Цац, Дэл, Даага хэмээх багаас бүрдэнэ. Сумын нийт хүн ам нь 3780, өрхийн тоо 1149, нийт мал 260957 толгой малтай ба үүнээс 53 тэмээ, 20766 адуу, 17543 үхэр, 124046 хонь, 98549 ямаатай болсон байна.
 
===Байгаль газар зүйн онцлог===
 
Батцэнгэл сумын төвөөс умар зүг сүндэрлэж буй Чингэлтэй уулын өвөрт анх Богдын хүрээг байгуулж болох сайхан нутаг хэмээн сонгож, шинжээчид ирсэн тухай нутгийн олон ам дамжин ярилцдаг. Их хотыг энэ нутагт байгуулахад нэн таатай нь үнэн боловч, энэ газарт нуур, цөөрөм, тойром, гол горхи ус элбэг боловч, урсгал их мөрөн байхгүй юм хэмээн тунгалаг Туул голын хөвөө, Сэрүүн Сэлбийн дэнж, Богд уулын ард Их хүрээг байгуулахаар шав тавьсан гэдэг. Уул тайгын ширэгт хар шороо, уулын хар хүрэн, хагшаас хурдаст хүрэн хөрс бүхий гадаргатай Тэмээн чулуут, Батцэнгэл, Овгор улаан, Хөх чулуут, Бөхөн шар, Их уул, Бумбат, Ухаа-Азарга, Бор-Азарга зэрэг өндөр уул даваа олонтой. Хамгийн өндөр цэг нь Тэмээн чулуутын оргил, далайн түвшнөөс дээш 2409 м байхад хамгийн нам нь Тоглохын тал 1375 м өндөрт оршдог ажээ.
 
Хойд, урд Тамирын голын үржил шимт цэлгэр хөндий, Баян цагаан, Элст, Шивэрт, Ар хужирт,Ээзгэнтийн хужирт, Халзан, Улаан чулуут, Асгат, Бодонт, Бүрд гэх мэт тунгалаг гол горхи, Цац, Хүрээ нутаг, Урт шивэрт, Ээзгэнтийн рашаанууд, Цагаан, Хаг, Тойром, Хөнөг, Хүйтэн ар их зэрэг нуур тойромуудтай.
 
Төмрийн хүдэр, шохойн чулуу, шороон будгийн орд, цахиуржсан мана, цагаан гантиг, усан ба утаат болор, балт чулуу гэх зэргийн ашигт малтмалын элэрцтэй.
 
Хар мод давамгайлсан хийгээд хушны холимог ойтой. Нэрс, аньс, үхрийн нүд, гүзээлзгэнэ, хад зэрэг амтат жимс жимсгэнэ, агь, ганга, таван салаа, амтат болон сонгинолог ургамлаар элбэг. Ой хээр тал нутгаараа буга, бор гөрөөс, гахай,шилүүс, нохой зээх, чоно, үнэг, хярс, дорго, мануул, тарвага хийгээд жижиг мэргэчид ихтэй.
 
Нутгийн болон нүүдлийн жигүүртэн шувууд ихтэй. Үүнд: хун, галуу, ангир, нугас, тоодог, тогоруу, зэрэг шувууд зусаж, намарждаг. Гол усандаа тул, зэвэг, хадран, цурхай зэрэг загас элбэг.
 
===Эртний түүх, соёлын дурсгал===
 
Тус сумын Ваартын ам, Гол мод, Хаалгын ам зэрэг газраар эртний Монголын аймаг улсын түүхэнд холбогдох ахуй, аж амьдрал, соёлын дурсгалт зүйлс, ваар, шаазан, зүүлт чимэг болон чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийн зарим нэг олдоц, Тоглохын тал, Хэрэмтийн талд эртний хот балгадын туурь байдаг. Түүнчлэн Хүннү булш, чулуун хөшөө, хиргисүүр, буган чулуу, хадны бичээс зэрэг 30 гаруй дурсгал бүртгэгдсэний заримыг Монгол-Орос болон Монгол-Унгарын хамтарсан археологийн хээрийн шинжилгээний анги 1980 оноос судалж эхэлсэн байна.
 
===Сумын зарим онцлог үйл явдлын тухай===
 
· 1931 онд “Дулааны булаг” гэдэг газар Батцэнгэл сум байгуулагдахдаа 12 багтай байв. Тус суманд сайн дурын хөдөлмөрийн нөхөрлөлүүд, гар үйлдвэрийн артель, өвс хадах машинт станц зэргийг байгуулж, хамтын хүчний давуу талыг харуулж, анхны нэгдлийг байгуулах нөхцөл бүрдэж байв.
 
· 1925 онд Батцэнгэл сумын анхны сургууль байгуулагдаж, дан эсгий гэрт байсанаа сургуулийн байшин барьж хичээллэх болжээ.
 
· 1925 онд 20-35 насний бүх хүмүүсийг бичиг үсэгт заавал сургах тухай асуудлыг ардын хурлаар хэлэлцэж, шинэ соёлыг олон түмэнд түгээх дэлгэрүүлэх улаан гэр байгуулагдан, улмаар байнгын үйлчилгээ сурталчилгаа бүхий улаан булан болж өргөжжээ.
{{Архангай}}
{{stub}}