Орхон гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 103.9.90.131 (яриа)-н хийсэн засваруудыг Chinneeb-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 35:
 
2004 онд [[Орхоны хөндийн соёлын дурсгал]]ыг [[ЮНЕСКО]] [[Дэлхийн өв]] болгон бүртгэжээ.
===Түгшүүртэй мэдээлэл===
Архангай аймгийн Цэн­хэр сумын нутгаас эх аван урсах Орхон гол алтны компаниудын бал­гаар бохирдож буй та­лаар түгшүүртэй мэдээлэл ирсээр байна. 1991 оноос ямар ч бодлоогогүй "Алт" хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлж эхэлсэний уршгаар 50 ор­чим ком­паниуд алт угаа­сан ша­вар­тай усаа Ор­хон голын эх болох Бо­донч, Шийрт, Өлт, Их тээл, Ухаагийн булаг, Гүүт зэ­рэг гол руу юүлж байсан юм. Мөн олон гол гор­хийн урсгалыг боон хий­мэл нуур үүсгэж байсан билээ.
 
Мөнх цэвдэг уул нуруудын судаг жалга даган урсан эдгээр голууд Хөрвөөлөг, Улиастай, Жимбэгэр, Тонгорог, Их тээлийн голуудтай нийл­нэ. Ийнхүү 14 гол "нэгдэж ажилласны" хүчинд Ор­хон голыг бий болгоно. Орхон гол цааш урс­саар Сэлэнгэ мөрөнтэй ний­лэн Байгал нуурт цут­гадаг билээ. Байгал нуу­рыг тэтгэх гол судас, сэдэл нь Архангай айм­гийн Цэнхэр сумын мөнх цэвдэгт уул нуруудад байгаа юм.
 
Алтны компаниуд эд­гээр жижиг голуудын ур­сацыг ашиглан алт угаах үйл ажиллагаа 1997 оноос хойш үргэлжилж байгаа билээ. Анх "Алтан Дорнод-Монгол", "Мон­гол газар" гэсэн компа­ниу­дын уурхай ажиллаж байсан. Эдгээр уурхай­нууд газрын баялгийг сор­чилж ашиглаж байгаад гараад явчихсан юм. Хуулиар хүлээсэн нөхөн сэргээх үйл ажиллагаа ч хийгээгүй юм.
 
Багагүй хэл ам болс­ны дараагаар "Мон­гол газар" компани хэсэгхэн газар нөхөн сэргээлт хийж эхэл­сэн бол "Алтан Дорнод-Монгол" ком­пани бөөн нүх үлдээгээд гар­сан аж. Гэвч 2-3 жилийн дараа­гаар дээрх газарт жижиг компаниуд орж ир­сэн. Хэдэн жилийн өмнө Заа­мар, Бигэр, Дөвөнт гэх зэрэг газруудад нинжа хийж явсан зарим нөх­дүүд өдгөө хамтын хэл­бэрт шилжин компани байгуулчихсан байв. "Сай­жирсан" нинжа нар дээрх хоёр компанитай нөхөн сэргээлт хийх, шлам угаах гэрээ бай­гуулаад орж ирсэн байдаг юм.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Орхон гол сөнөлөө, устлаа" гээд бичээд эхлэнгүүт төр засаг хөдөлж эхэлсэн. БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ-ын нэгдсэн шалгалтуудаар хууль зөрчин ажиллаж байгаа уурхайнуудыг хааж эхэлсэн.
 
Шалгалтынхан хэвлэлийн бага хурал зарлан "Хэрхэн хуулийн хэрэгжилтийг биелүүлсэн" талаа­раа мэдэгдсэн юм. Гэтэл "Ариун Сувар­га" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадорж "Уурхайнууд Орхон голыг хордуулан ажилла­саар бай­на" гэж мэдэгдсэн. Энэ мэдээллийн дагуу ажлын хэсэг хэвлэл мэдээл­лийн бүхэл бүтэн "арми" дагуулан очиж уурхайнуу­дыг хааж орхив. Тех­ник тоног төхөөрөмжөө чирсэн ком­паниуд хөөгдөн гарч байгаа дүрс те­ле­визээр гарч байлаа. Үүний да­раа­­гаар Цэнхэр сумын Орхон багт нэг ч алтны компани байхгүй болсон, нөхөн сэргээлтийн ажил хийг­дэж байгаа тухай мэдээлэгдэх болов.
 
Дээрх компаниуд үнэхээр гар­сан юм болов уу, нөхөн сэргээлт хэр хийгдэж байгааг үзэх зорилго­той­гоор "Ариун суварга" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чаг­наа­дорж­той хамт хөдөлсөн юм. Сүү­лийн арав гаруй жил Цэнхэр сумын нутгийн бүхэл бүтэн байдлын тө­лөө тэмцэж байгаа нэгэн. Алтны ком­паниудад загнуу­лах, зануулах, нутгийнхаа зарим иргэдэд адлуулж байгаа аж.
 
Нутгийн иргэд алтны компа­ниудад айраг, сүүгээ зарахаас эхлээд тусламж хандив авчихдаг байсан юм. Зарим иргэд нөхөн сэргээлт хийсэн газрыг зарчихсан тохиолдол ч бий. Өвөрхангай аймгийн Хүрмийн үзүүр гэдэг газар ойртож явтал бөөн машин мото­цикль, майхан савууд харагдаж байлаа. Яваад очтол УИХ-ын дэд дарга Г.Батхүү нутгийн иргэдтэйгээ уулзаж байв. Том самбар дээр хийсэн ажлаа танилцуу­лахын зэрэгцээ малчдыг эмчийн үзлэгт оруулж байлаа.
 
УИХ-ын дэд дарга Г.Батхүүд зорьж яваа хэргийнхээ талаар ярьтал "Цэнхэр сумын алтны уурхайнууд ганц Архангай аймгийн асуудал биш. Би та нартай цуг хуулийн хэрэгжилтийг үзнэ" гэлээ. Ингээд УИХ-ын дэд дарга Г.Бат­хүүтэй цуг Архангай аймгийн Цэн­хэр сум руу явахаар болсон тул Бат-Өлзий дээр хонохоор боллоо. Бат-Өлзий сум хэдэн жилийн өмнө 5000 орчим хүн амтай байсан бол өдгөө долоон мянга болон өсчээ.
 
Ихэнх сумын төвийн хүн ам цөөрсөөр байдаг атал Бат-Өлзий сумдад гар урлал, аялал жуулчлал хөгжиж эхэлсэн учраас айлууд нэмэгдэж байгаа гэнэ. Нөгөө та­лаар жилдээ 200 орчим эх төрж байгаа мэдээ ч байлаа. Өвөр­хангай айм­гийн Улаан цутгалан, Төвөнх хий­дийг үзэхээр зорин ирэх жуулчид нэмэгдэж байгаа гэнэ. Самар жимс, гар урлал, мундаг хөгжиж байгаа юм.
 
Тус сумын Засаг дарга А.Иш­доржтой уулзахад "Манай сум хөг­жиж байгаа хэдий ч газар нут­гийн маань 83 хувь төрийн тусгай хам­гаалалтад байдаг. Тийм учраас ир­гэд хашааныхаа газрыг ч өмчилж ча­дахгүй байна" гэсэн юм. Тэрээр га­зар нутгаа өргөтгөх талаар ярьж байв. Бат-Өлзий сумын ихэнх газар Ор­хон голын сав дагуух төрийн тус­гай хамгаалалттай газарт багтдаг аж.
 
Нутгийн иргэд модоор туйлж байна. Айл бүхэн шахуу л хөрөө рам ажиллуулах юм. Үүнээс үүдээд тусгай хамгаалалттай газрын бай­галь хамгаалагч Д.Дүгэрдорж хул­гайгаар мод хийж байсан байгаль хамгаалагч асан П.Даваасүрэн, түүний хүү Д.Түвшин нарт зодуул­жээ. Байгаль хамгаалагч нь хүртэл хууль бусаар мод огтолдгоос үзвэл модны хулгай илэрхий байдаг аж. Энэ сумын иргэд мод хийж чамгүй ашиг олдог бололтой.
 
Бат-Өлзий сумын Засаг дар­гаас Орхон голын талаар асуулаа. Тэрээр "Цэнхэр сумын удирдлагууд алтны компаниудаас мөнгө авч байгаа нь буруу. Би энэ талаар хэлж байсан. Та нар хууль бус үйл ажиллагаа хийж байгаа этгээдээс мөнгө төгрөг авч хамсаатан болж байна шүү гэж анхааруулсан. Архан­гай аймгийн Цэнхэр сумын алтны уурхайнууд долоон аймгийн 40 гаруй сумдын олон мянган иргэд, мал уух усгүй болгоод байна" гэлээ.
 
Маргааш өглөө нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цуг Бат-Өлзий сум руу хөдөллөө. Шууд л "Монгол газар" компанийн талбай дээр очив. Нэлээд газрыг тэгшилж байгаа үзэгдэнэ. Ингэж засаад ургамлын үр цацчих юм бол хэдхэн жилийн дотор ногоороод газрын шарх анина. Яагаад гэвэл одоогоос гурван жилийн өмнө "Монгол газар" компани ухсан нүхийг тэгшилж засаад согооврын үр цацсан байсан. Тэр нь морины ташаа шүргэн ургасан байж билээ. Харамсалтай нь тэр сайхан газраа хэдхэн төгрөгөөр буцаагаад онги­чуулсан.
 
Хэдхэн сарын өмнө энэ хөн­дийд хүчирхэг техникийн нүргээн дор байгаль дэлхий ёолж байсан билээ. Ихэнх компаниуд нь ялагдсан япон­чууд техник хэрэгслээ хагас дутуу хаяад алга болжээ. Гэхдээ ирэх хавар даагаа нэхэхээр орхисон ч юм билүү хэн мэдлээ. Дунд нүүр, Хоолтын хөндий, Шар зураа гэдэг гурван газар алтны компаниуд ажиллаж байв. "Гранд Магнат"-ын харуул хамгаалалт оруулахгүй, энэ тэр болсон ч хэдий Г.Батхүү дарга "Бид үзэж харах хэрэгтэй" гэсний хүчинд нэвтэрч чадлаа. Энэ компанийн ажилчид "Алтан Дорнод-Монгол" компанийн ашигласан талбайд дахин олбор­лолт хийхээр 40 гаруй сая төгрөг төлсөн гэнэ.
 
Техник хэрэгсэл, шатахуун түлш муутай учир нүүж чадаагүй байна. Эндээс гуравхан кг алт олсон гэж учирлалаа. УИХ-ын дэд дарга "Та хурдан нүүх хэрэгтэй. Ирэх жил хуульд өөрчлөлт оруулаад ажил­лана гэж байгаа бол санасны гарз шүү. Яг хэзээ нүүхээ хэл" гэж тулга­сан юм. Нөгөө компанийн нөхдүүд гурав хоногийн дараа нүүхээр ам өчгөө өгсөн.
 
Үнэхээр энэ хөндий компаниу­дын "хайрыг булаасан" нутаг бо­лол­той. Яаж ч хөөсөн туусан эргээд ирдэг юм билээ. УИХ-ын дэд дар­гатай Архангай аймгийн Засаг дар­гын орлогч хүртэл явсан. Эдгээр нөхдүүд хандив тусламж нэрээр алтны компаниудаас ихээхэн хэм­жээний мөнгө төгрөг авсан юм билээ. Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал "Бид алтны компаниу­даас мөнгө төгрөг авч байсан үнэн. Гэхдээ хувьдаа авч байгаагүй. Орхон гол өнөөдөр ийм болчихсон юм биш. Олон жилийн өмнөөс ийм болсон" гэж ярилаа.
 
Иргэдийн Хурлын төлөөлөгч Ц.Чулуунцэцэг гэх эмэгтэй "Бид өөрсдийн газар нутаг дээр алт угаах эрхтэй. Том компани, хятадуудаа та нар яаж ч чаддаггүй биз дээ. Би энэ ядарсан иргэдээ компаниудаас 200 мян­­­ган төгрөг авч өгсөн. Яадгийм юу нь буруу байгаа юм бэ" гээд даналзаж бай­­на. Энэ гол ус бохирдож иргэд шар шав­раас ус шүүж ууж байгаа нь дарга нарт нь хамаагүй бо­лолтой.
 
Хуулийн өмнө үүрэг хүлээсэн "Монгол газар", "Алтан Дорнод-Монгол" хоёр нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Харин энэ хоёр компа­нитай шлам угаах, нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан нөхдүүдийн зарим нь баяртайгаар алга болжээ. Өөрөөр хэлбэл төр засгийн бай­гуул­лагууд нөхөн сэргээх ажлаас чө­лөөлж өгсөн байна. Хоёр тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажил­ласан компани ч дуулдана.
 
Гэхдээ "Монгол газар", "Алтан Дорнод-Монгол" хоёр хоосон хоцор­сонгүй. 40 гаруй компаниас 20-160 сая авчихсан улс. Хонь бүрэн чоно цатгалан гэгч л бол­жээ. Гэхдээ нэг аюул харагдана лээ. Компаниуд гараад явчихангуут нөгөө ухсан нүх рүү төмпөн сав үүрсэн нинжа дайр­сан байна. Машин тэрэгний бараа­наар уул өөд сүрэг чоно адил гүйлдэж байгаа юм. Гэрүүд ч гэсэн тоймоо алджээ. Хэрвээ нинжа ороод ирвэл одоо­гоос хэд дахин хохи­рол амсаж Ор­хон гол жинхэнэ ут­гаа­раа сүйрэх бол­но. Нинжа нар ямар ч сайхан бай­галийг үлийн цагаан оготно шиг ч мэрж орхидог. Энэ Орхон багийн нутаг Заамар, Бигэр шиг нинжа нарын их цуглар­алтын талбар болчихвий гэсэн эмзэглэл төрөхөөр харагдлаа.
 
Алтны компаниуд гараад явчи­хан­гуут Орхон голын ус цэнхэртэн урсаж үзэгдэнэ. Голын ус амархан тунгалагшиж байгаа аж. Харин дүрвээд алга болсон загас жараа­хай нь бараа сураг алга гэнэ. Үүнээс гадна лаг шавар бүхий том том нуурууд бий. Энэ нуурууд бо­роо орохоор задарч Орхон голд цут­гадаг юм. Энэ нуурийг яах бэ гэсэн яриа үүсэхэд УИХ-ын дэд дарга Г.Батхүү "Харуул хамгаалалт тавьж эзэнтэй болгох" талаар санал гаргасан.
 
Өвөрхангай аймгаас сонгогд­сон Г.Батхүүд сонгогчид нь "Орхон го­лын ус хор боллоо. Та энэ талаар дуу­­гараач" гэдэг байна. Тийм уч­раас ийнхүү үзэж харж байгаа бололтой. Орхон голын ус одоо л цэвэршиж байгаа хэдий ч алтанд шүлэнгэтсэн этгээдүүд олны хөл татрах үеэр сиймхий тааруулан дайрахаар анаж байгаа сураг ч сонсогдож байлаа.
 
 
 
[[Зураг:Ulaan-Tsutgalan-waterfall.jpg|thumb|left|Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээ]]