Эрдэнэмандал сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 42:
Газар зүй, байгалийн баялаг
 
Сумын төв нь Улаанбаатар хотоос 537 км, аймгийн төв Эрдэнэбулган сумаас 260 км алслагдсан.
Сумын төв нь Улаанбаатар хотоос 537 км, аймгийн төв Эрдэнэбулган сумаас 260 км алслагдсан. Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант, Сэлэнгэ мөрний Загзуугийн тавилан хүрэх босоо тэнхлэгийн зам дээр, баруун чиглэлийн аймгуудыг холбосон хөндлөн чиглэлийн нэг гол замын сүлжээн дээр байдаг. Тус сумын нутаг нь хангайн нурууны салбар уулсын бүсэд хамаарагдах ба хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 2489 метр өндөрт өргөгдсөн Хан-Өндөр уул бөгөөд өндөр уулын мужид хамаардаг. Халиун морьт, Бугат, Бөхөн, Чингэлтэй, Билүүт, Шар даваа, Шар гуяын далан зэрэг ой мод, сүрлэг өндөр уулс, хад асгатай, үзэсгэлэнт уул нуруу элбэгтэй нутаг. Хамгийн нам дор газарт 1450м өндөрт оршин Хануйн голын доод хэсэг, Тэнүүн хангай, Талын толгой зэрэг бэсрэг гүвээ толгодууд хамаарна. Тус сумын төв ба хойт хэсгээр Хануйн гол, өмнөд хэсгээрээ Хүнүйн гол урсч өнгөрөх ба Зуслан, Баруун, Зүүн Цүүр, Өлөнт, Тээл, Баянбулаг, Бургаст зэрэг олон тооны гол горхитой, Их нуур, Айраг нуур, Бөөрөг зэрэг нуур, тойром бүрдүүд ихтэй, үржил шимт хөрстэй, хужир марз элбэгтэй, өвс ургамал тэгшрэн ургасан газар тариалан хөгжүүлж, мал сүрэг өсгөн үржүүлэх таатай нөхцөл бүрдсэн тансаг сайхан нутагтай.
Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант, Сэлэнгэ мөрний Загзуугийн тавилан хүрэх босоо
тэнхлэгийн зам дээр, баруун чиглэлийн аймгуудыг холбосон хөндлөн чиглэлийн нэг гол замын сүлжээн дээр байдаг.
Тус сумын нутаг нь хангайн нурууны салбар уулсын бүсэд хамаарагдах ба хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш
2489 метр өндөрт өргөгдсөн Хан-Өндөр уул бөгөөд өндөр уулын мужид хамаардаг. Халиун морьт, Бугат, Бөхөн,
Чингэлтэй, Билүүт, Шар даваа, Шар гуяын далан зэрэг ой мод, сүрлэг өндөр уулс, хад асгатай,
үзэсгэлэнт уул нуруу элбэгтэй нутаг. Хамгийн нам дор газарт 1450м өндөрт оршин Хануйн голын доод хэсэг,
Тэнүүн хангай, Талын толгой зэрэг бэсрэг гүвээ толгодууд хамаарна. Тус сумын төв ба хойт хэсгээр Хануйн гол,
өмнөд хэсгээрээ Хүнүйн гол урсч өнгөрөх ба Зуслан, Баруун, Зүүн Цүүр, Өлөнт, Тээл, Баянбулаг, Бургаст зэрэг
олон тооны гол горхитой, Их нуур, Айраг нуур, Бөөрөг зэрэг нуур, тойром бүрдүүд ихтэй, үржил шимт хөрстэй, хужир
марз элбэгтэй, өвс ургамал тэгшрэн ургасан газар тариалан хөгжүүлж, мал сүрэг өсгөн үржүүлэх таатай нөхцөл бүрдсэн
тансаг сайхан нутагтай.
 
Тус сумын нутгийн өндөр уул, ой модонд нь самар, үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнэ, хад асганд нь сонгино, уулын бэл хомой, голын хөндий, нугын бүсэд нь төрөл бүрийн мөөг, халиар, гоньд, гогод, жууцай, мангир, мэхээр, цагаан төмс зэрэг хүнсний хэрэгцээт тэжээллэг ба амтлаг ургамлууд элбэг ургана. Гол горхи, нуурт нь зэвэг, улаан сүүлт, алгана загастай, өндөр уул, ой хээр талд нь буга, гахай, бор гөрөөс, чоно, үнэг, шилүүс, мануул тарвага зэрэг ан амьтан амьдарна. Мөн элдэв төрлийн өвчин эмгэгийг анагаах чадвартай Асга түрүү, Тахилга, Урт Шивэрт, Шовонгийн зэрэг рашаанууд байхын зэрэгцээ үе мөчний болон арьсны элдэв өвчин эмгэгийг анагаах чадвартай Нохой унадаг, Шандны хүхэрлэг бүрд оршино.