Эрдэнэмандал сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
[[mk:Ерденемандал, Архангај]]
[[ru:Эрдэнэмандал]]
 
 
'''ЭРДЭНЭМАНДАЛ СУМ'''
 
Сумын нутаг дэвсгэрийн үүсэл, засаг захиргаа
 
Эрдэнэмандал сум бол эртний монголчуудын түүх, соёл иргэншлийн үнэт өвийг газар шороон дээрээ хадгалсан ариун дагшин газар бөгөөд Хүннү гүрний үеийн монголчуудын төв хэсэг болох нутаг билээ. Тус сумын нутагт монголын эртний улсууд үед Хүннү, Түрэг, Сяньби, Их-Нирун зэрэг язгуурын монгол угсааны овог аймгууд нутаглаж, хожим их эзэн Чингис хааны Төвийн Түмэнд багтаж байсан ба хожим нь Батмөнх Даян хаан, түүний хөвгүүдийн эзэмшил нутаг байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.
 
Эрдэнэмандал сумын нутаг нь түүх, соёлын дурсгалт газар олонтой. Одоогоор манай оронд 400 орчим эрт дундад үеийн хот суурин ул мөр үлдээд байгаагийн хоёр нь тус сумын нутагт байдаг. Монгол орны хот балгадын хамгийн эртнийх болох 2000 жилийн өмнөх Хүннүгийн хэрэмт тууриудын нэг Эрдэнэмандалд байдаг. Хүннүгийн онц сонирхолтой булш тус сумын Наймаа толгой гэдэг газар байдаг. Эрдэнэмандал сумын нутаг нь Хүннү улсын төв нутгийн хүрээнд багтаж байжээ.
 
Эрдэнэмандал сумын нутаг Мухар хужиртад Батмөнх даян хааны ач Ононхуйн 4 дүгээр хөвгүүн Түмэнхэн сайн ноёны ургийн Сунтарын гэрт арван нэгдүгээр жарны усан морин жил буюу 1642 онд Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй төрсөн байна. Зая гэгээний шавь отог бурхны шашны 8 дацантай байсны нэг нь одоогийн Эрдэнэмандал сумын нутгийг харъяалсан Дэмсэг дацан юм. Дэмсэг дацангийн нутгийн баруун хязгаар нь Бичигт хангай уул, Бор бургасны гол, зүүн тал нь Хонгоржийн талын цаана Хар овоо хүрч, хойшоо Мухар хужиртын рашаан, урагш Тээлийн давааны Сэтэрт мод, Хүнүйн гол хүртэл байжээ. 1911 онд Манж дайчин улсын ноёрхлыг түлхэн унагааж Богд хаант Монгол улсыг шинээр элбэн тохинуулахад Заяын шавыг хэвээр үлдээсэн бөгөөд 1923 он хүртэл энэ нэр нь хэвээр хадгалагдаж үлджээ.
 
Монгол улсын засгийн газраас их соён гэгээрүүлэгч, эрдэм номд төгс боловсорсон халхын анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэйн мэндэлсний 355 жилийн ойг 1997 оны намар тэмдэглэж тухайн үеийн Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын эрхэм гишүүн С.Төмөр-Очир нэр оролцож байжээ.
 
Сум байгуулагдсан нь
 
1923 онд Зая бандидагийн шавийг 1658 өрх, 65 арван гэр, 16 сум, 33 багтайгаар Эрдэнбулган уулын хошуу болгон өөрчлөн зохион байгуулсан байна. Энэхүү шинэчлэлээр 1923 онд тус сумын нутагт засаг захиргааны анхан шатны нэгж болсон 10 гэр, тавьтуудыг байгуулж, даргыг нь ардын хурлаар сонгож баталжээ. Үүнд 50 аравт, 10 тавьт байгуулсан нь одоогийн Эрдэнмандал сум анхлан үүсэн байгуулагдаж, голомтоо бадраах эхлэл байв. Тэр үед тавьтын даргаар Томооширбазар, ээрүү Жамбаа (Зуслангийн гол) нарыг сонгосон байна. Удалгүй 1924 онд эдгээр тавьтууд нийлж Өндөр-Улааны өвөрт Эрдэнэ сум (дарга нь С.Балганжав), Зуслан-Хөрөнгөд Мандал сум (дарга нь Жигжид), Айраг нуурт Хануй сум (дарга нь Гүсээлээ) гэж гурван сум байгуулагдсан байна. Эдгээр 3 сум 1925 онд нэгдэж Эрдэнэмандал сум болж Өлзийт дэнжид нэртэй нэг сум болж Өлзийт дэнжид төвлөрсөн. Засаг захиргааны жижиг нэгжүүд нэгдэн томорч нэг сум тогтоход суманд Эрдэнэмандал гэж нэрлэхээр болсон байна. 2008 оны эцэст хүн амын тооллогоор 5843 хүн амтай, өрхийн тоо 1625, нийт мал 299399 толгой малтай ба үүнээс 16674 адуу, 19445 үхэр, 186089 хонь, 77178 ямаатай болсон байна.
 
Тэр үед Гүнгэрэг дацангийн нутагт 40 аравт, 8 тавьттай Алаг-Уул сум байгуулагдсан. Анхны дарга нь зурхайч Цүлтэм гэж байжээ. Эрдэнэмандал сумтай ойролцоо үед Алаг-Уул сум Хүнүйн голтын орчмын Оюут сумтай нийлж Хан-Оюут сум болжээ. 1958 онд Эрдэнэмандал сум Хан-Оюут сумдыг нэгтгэн нэг сум болгосон нь улс, аймагтаа томоохон сум болжээ.
 
Газар зүй, байгалийн баялаг
 
Сумын төв нь Улаанбаатар хотоос 537 км, аймгийн төв Эрдэнэбулган сумаас 260 км алслагдсан. Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант, Сэлэнгэ мөрний Загзуугийн тавилан хүрэх босоо тэнхлэгийн зам дээр, баруун чиглэлийн аймгуудыг холбосон хөндлөн чиглэлийн нэг гол замын сүлжээн дээр байдаг. Тус сумын нутаг нь хангайн нурууны салбар уулсын бүсэд хамаарагдах ба хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 2489 метр өндөрт өргөгдсөн Хан-Өндөр уул бөгөөд өндөр уулын мужид хамаардаг. Халиун морьт, Бугат, Бөхөн, Чингэлтэй, Билүүт, Шар даваа, Шар гуяын далан зэрэг ой мод, сүрлэг өндөр уулс, хад асгатай, үзэсгэлэнт уул нуруу элбэгтэй нутаг. Хамгийн нам дор газарт 1450м өндөрт оршин Хануйн голын доод хэсэг, Тэнүүн хангай, Талын толгой зэрэг бэсрэг гүвээ толгодууд хамаарна. Тус сумын төв ба хойт хэсгээр Хануйн гол, өмнөд хэсгээрээ Хүнүйн гол урсч өнгөрөх ба Зуслан, Баруун, Зүүн Цүүр, Өлөнт, Тээл, Баянбулаг, Бургаст зэрэг олон тооны гол горхитой, Их нуур, Айраг нуур, Бөөрөг зэрэг нуур, тойром бүрдүүд ихтэй, үржил шимт хөрстэй, хужир марз элбэгтэй, өвс ургамал тэгшрэн ургасан газар тариалан хөгжүүлж, мал сүрэг өсгөн үржүүлэх таатай нөхцөл бүрдсэн тансаг сайхан нутагтай.
 
Тус сумын нутгийн өндөр уул, ой модонд нь самар, үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнэ, хад асганд нь сонгино, уулын бэл хомой, голын хөндий, нугын бүсэд нь төрөл бүрийн мөөг, халиар, гоньд, гогод, жууцай, мангир, мэхээр, цагаан төмс зэрэг хүнсний хэрэгцээт тэжээллэг ба амтлаг ургамлууд элбэг ургана. Гол горхи, нуурт нь зэвэг, улаан сүүлт, алгана загастай, өндөр уул, ой хээр талд нь буга, гахай, бор гөрөөс, чоно, үнэг, шилүүс, мануул тарвага зэрэг ан амьтан амьдарна. Мөн элдэв төрлийн өвчин эмгэгийг анагаах чадвартай Асга түрүү, Тахилга, Урт Шивэрт, Шовонгийн зэрэг рашаанууд байхын зэрэгцээ үе мөчний болон арьсны элдэв өвчин эмгэгийг анагаах чадвартай Нохой унадаг, Шандны хүхэрлэг бүрд оршино.
 
Тус сум нь геологийн нарийвчилсан судалгаанд хамрагдаагүй боловч 1:200 000-ны хураангуйлсан геологийн зураглалаар Зуслангийн голын Зост толгойн молибден, зэсийн хүдрийн илрэл нь цаашид нарийвчлан судлах ирээдүйтэй талбай гэсэн үнэлгээтэй юм. Энэ нутагт Гуа улаан уулын молибден, зэсийн, Хясаа булгийн ба Идэр уулын зэсийн, Хавтгай мод, Хүнүйн голын барилгын элсний илрэлүүл тогтоогдсон. Сумын төвөөс 8км зайд орших Архангай аймагтаа цорын ганц давс олборлодог нуур бол Давсан шанд юм.
 
 
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэл
 
1990-1992 оны хугацаанд тус суманд өөрчлөлт, байгуулалт, ардчилсан үйл явц өрнөж, 1990 онд чөлөөт сонгуулиар Эрдэнэмандал сумын уугуул Х.Лхагвааг засаг даргаар, Д.Пүрэвцэрэнг нэгдлийн даргаар сонгон ажиллуулж байв.
 
Сум нийтээрээ зах зээлийн харилцаанд орох үед “Хөдөлмөрч” нэгдэл тарж 16515 толгой малаа сумын иргэдэд хувьчлалаар олгон хувьцаат компани болон өөрчлөгдсөн байна.
 
Суманд байсан нийт аж ахуйн үйлчилгээ, талх, нарийн боовны цех, худалдаа бэлтгэлийн анги зэрэг нийтийн өмч хувьчлагдав. Өвч хувьчлалын үр дүнд хувийн өмч бий болох хөрс, суурь нөхцөл бүрдэж, аажмаар мал сүрэг 100% хувийн өмчид шилжлээ.
 
1994 онд хамгийн тулгамдсан эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэж төвийн эрчим хүчтэй холбогдсон нь бүтээлчээр ажиллах таатай нөхцөл бүрдэж, хөгжилд ихээхэн түлхэц болов.
 
1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлж өгснөөр тус суманд НӨУЁБ шинээр бий болсон юм. Тус сумын уугуул олон залуучууд үйлдвэрлэл, бизнесийн салбарт аймагтаа төдийгүй улсдаа нэртэй, төртэй хөдөлмөрлөж байна.
 
Соёл боловсрол
 
1930 оны 5 дугаар сард аймгийн гар үйлдвэрийн холбооны дарга Гэндэн гэдэг хүн ирж Хан-Оюут, Эрдэнэмандал сумдаас 6 хүүхэд 6 сарын хугацаатай зуны түр сургууль байгуулсан нь тус суман дахь анхны бүлгэм юм. Тус сургуулийн анхны багшаар нь Хануйн голын Вандан гэлэн байжээ. Дараа бүлгэм томорч тавьтын системд шилжихэд даргаар нь Ширбазар, Аюушжав занги нар ажиллаж байжээ. Сургууль өргөн хөгжиж 1940 оны 9 дүгээр сард бага сургууль болж захирлаар нь Гэндэнгийн Даваа томилогдов. 1944 он болоход сум дундын ерөнхий боловсролын сургууль болон томорч Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Хан-Оюут, Бугат, Эрдэнэмандал сумдын сурагчдыг хамран сургалт явуулж анхны захирал нь Ц.Чүлтэм байсан. Одоо 10 жилийн дунд сургууль нь 1000 гаруй сурагчтай томоохон сургууль болсон бөгөөд төрөлжсөн сургалтын ангиуд, компьютерийн анги танхимтай, тохилог дотуур байртай, орчин үеийн заах арга зүйн өндөр мэдлэг бүхий 60 орчим багш, 30 гаруй ажилчидтай эдийн засгийн хувьд бэхжсэн байгууллага болжээ. Тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын сэтгэлгээны чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилладаг уламжлалтай бөгөөд улс, аймгийн олимпиадад тус сургуулийн сурагчид амжилттай оролцож иржээ. Тус сумын эмнэлэг нь өөрийн сумаас гадна Архангайн зүүн хойт бүсийн Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумын хөдөлмөрчдөд нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээг хүргэж үйлчилдэг юм.