Оспан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2+) (робот Өөрчилж байна: zh:烏斯滿·巴圖爾
No edit summary
Мөр 1:
[[Файл:Osman batur.jpg|200px|leftright]]
 
1940-1950 оны хооронд Монгол, Орос, Хятад түүгээр ч барахгүй Америк улсуудын хооронд Шинжааны газар нутгийн төлөөх тэмцэл өрнөх болов. Учир юу хэмээвээс Шинжаан дахь Хятадын засгийн газраас ард иргэдийн буу зэвсэг, эд хөрөнгийг хурааж эхэлснээс Алтайн казакчууд бослого тэмцэл өрнүүлэх болжээ. Хятадын нутагт өрнөсөн бослогыг ашиглан Орос, Америк, Монгол улс нь Шинжааны газар нутгийг авахыг эрмэлзэж байв.Энэхүү санааг гүйцэлдүүлэхэд Хятад хэмээх нохойд барих мод нь Алтайн казакчуудын бослого, түүний улирдагч И.Оспан байв. Манай Цагаан дээлтийн хүү шиг Оспан нь Ислам хэмээх хасаг малчин ардын гэрт 1899 онд айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 40 нас хүртлээ мал маллах, жин тээх, худалдаа наймаа хийх зэргээр амьдарч байжээ. Түүний улс төрийн тэмцэл нь 40 насандаа, 1940 оноос эхэлсэн байна. Оспан Хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, хасаг үндэстний улсыг байгуулах санааг өвөртлөн байв. 1941 онд Шинжааны Засгийн Газраас босогчдод хандан “Байлдахгүйгээр бууж өг. Та нарын шаардаж байгаа зүйлд бүрэн арга хэмжээ авна. Бууж өгсөн хүмүүсийг суллана” хэмээн ухуулга хийхэд Калт нарын хүмүүс бууж өгчээ. Гэвч Шинжааны Засгийн Газар хэлсэн үгэндээ хүрэлгүй бууж өгсөн хүмүүсийг баривчилжээ. Ийнхүү элдэв зүйлээс болж Шинжааныг чөлөөлөх санааг гүйцэлдүүлэхэд хасагийн тэмцэл сульдаж байв. Энэ байдлыг ашиглан Монголын Засгийн Газраас түүнд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, И.Оспанаар Шинжааныг чөлөөлүүлэн, дараа нь Шинжаан дахь Монголчуудыг чөлөөлөх бодлогыг гүйцэлдүүлэхээр зорьсон юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын удирдагч Х.Чойбалсанд Сталины зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй байв. Х.Чойбалсан Баруун хилийн талаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссаар В.Молотовт уламжилсан байна. Харин В.Молотов Х.Чойбалсанг Оросын элчин сайд Ивановын хамт Москвад яаралтай ир хэмээжээ.
Мөр 18:
 
И.Оспаны байдал 1949 оноос ихэд муудаж, түүнийг устгах үйлдэл Орос, Монгол, Хятад гурван улсаас байнга явагдаж байв. И.Оспаны тусгаар улс байгуулах тэмцэл 1951 онд Хятадын цэрэгт баригдаж, Үрэмч хотноо цаазлагдсанаар дуусгавар болжээ. Ийнхүү Хятадуудыг Шинжааны нутгаас гаргаж, Хасаг үндэстний улсыг байгуулсан.
 
 
 
--[[Хэрэглэгч:BA11D175|BA11D175]] 07:24, 12 Аравдугаар сар 2011 (UTC)BA11D175
 
[[ar:عثمان باتور]]