Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 37:
 
== Байлдааны ажиллагаа эхэлсэн нь ==
Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн [[Улаан бургас]], [[Булан дэрс]], [[Адаг дулаан]],[[Бүрд овоо]], [[Хайлааст манхан]],[[Халхын сүм]] зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ [[1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"]]ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулав.
 
Монгол Улс, БНХАУ-ын нутаг дамжин урсдаг Халх голын орчимд 1939 оны 5 сараас 9 сар хүртэл Монгол, Японы хооронд цус урсгасан тулаан болсон юм. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү халджээ. 1939 оны хавраас Япончууд БНМАУ-ын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалага хийх болжээ. 5 сарын 28-нд Японы 2,5 мянган цэрэг БНМАУ-ын хилийг зөрчсөн байна. 1936 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслах протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлтийн 57-р тусгай корпус, монголын зэвсэгт хүчинтэй хамтран 5 сарын 29 гэхэд Японы цэргүүдийг БНМАУ-ын нутгаас шахаж гаргажээ. 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлан дахин БНМАУ-руу халджээ. Баян-Цагааны орчимд Монгол Зөвлөлтийн цэргүүд хамтран Японы түрэмгийлэгчдийг бүслэн цохилт өгсөн байна. Гэвч 8 сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. 8 сарын эхээр генерал Огису Риплогийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. 8 сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийв. 3 өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 4800 хүнтэй 3 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Жуков удирджээ. 8 сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийжээ. 8 сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8 сарын 28-нд дайсныг бут цохижээ. 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. 9 сарын 4, 8-нд япончууд дахин БНМАУ-руу довтлох гэж оролдсон ч тухайн үедээ зохих няцаалт явсан байна. 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ. 9 сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол улсаас хүссэн байна.