Дэлхийн хоёрдугаар дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Өөрчилж байна: sah:Аан дойду иккис сэриитэ
Мөр 61:
== БНМАУ-ын оролцоо ==
:''Гол өгүүллэг: [[Халхын голын байлдаан]]''
Дайны үед Монгол нь [[Хорлоогийн Чойбалсан|Хорлоогийн Чойбалсангийн]] коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. [[1939]] онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд [[Георгий Жуков|Георгий Жуковаар]] удирдуулсан [[ЗХУ|ЗСБНХУ]] ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж<ref name=militaryhistoryonline>Timothy Neeno, M.A. http://www.militaryhistoryonline.com/20thcentury/articles/nomonhan.aspx ''Nomonhan: The Second Russo-Japanese War'', 2005. - Retrieved: May 12, 2007.</ref>, үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав<ref name=militaryhistoryonline>Timothy Neeno, M.A. http://www.militaryhistoryonline.com/20thcentury/articles/nomonhan.aspx ''Nomonhan: The Second Russo-Japanese War'', 2005. - Retrieved: May 12, 2007.</ref>. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу [[1945]] оны [[8 сарын 10|8 сарын 10-нд]] Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг эзлэхчөлөөлөх үйл ажиллагаанд оролцов.
 
Үүнээс гадна [[БНМАУ]] нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод бэлэг цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, [[мал]], [[мах]], [[арьс шир]] түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн [[1942]] оны эцсээр [[Москва]]д 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая [[төгрөг]], 100,000 ам. [[Доллар]], 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар [[Берлин]] хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.