Архины бус гаралтай элэг өөхлөх өвчин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
 
[[Файл:Non-alcoholic_fatty_liver_disease1.jpg|thumb|250px]]
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй хүмүүст (долоо хоногт 140 г-аас дээш хэмжээний этилийн спирт хэрэглээгүй гэх) үүсэх [[элэг]]ний эд дэх өөхний хэт хуримтлалыг (стеатоз) '''архины бус гаралтай элэг өөхлөх өвчин''' гэнэ. Элэг өөхлөх нь бүлэг өвчин бөгөөд эхний шатандаа элэгний энгийн стеатоз хэлбэрээр илэрч, хүндэрсэн дараагийн шатандаа эдийн үрэвсэл, элэгний эсийн хөөлт, фиброз бүхий архины бус гаралтай стеатогепатит (Non alcoholic steatohepatitis- NASH) гэх өвчнүүдээс бүрддэг<ref>Wanless IR, Lentz JS. Fatty liver hepatitis (steatohepatitis) and obesity: an autopsy study with analysis of risk factors. Hepatology (Baltimore, Md). 1990; 12: 1106-10</ref>.
 
Мөр 16:
== Эмгэг өөрчлөлт, оношилгоо, тархалт ==
Элэг өөхлөлт нь туршлагаас хархад элэгний хамгийн өргөн тохиолддог эмгэг боловч тархац нь ч нарийн тогтоогдоогүй байна. Үүний нэг шалтгаан нь ихэнх тохиолдолд энэ өвчиний эхний шатанд эмгэг өөрчлөлт эсийн ханан дотор явагдаж энгийн лабораторийн шинжилгээгээр нарийн оношлогдох магадлал бага байдагтай холбоотой. Эмнэлгийн практикт оношлогдож байгаа өөхөлсөн элэг нь гол төлөв жингийн илүүдэлтэй боловч бусдаар эрүүл хүмүүст хэт авиан үзлэгээр илэрдэг. Өвчин даамжирсан тохиолдолд ядрах, хэвлийн баруун дээд хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг мэдрэгдэж болно. Эхо сонографийн аргаар үзхэд өөхөлсөн элэг нь эрүүл элэгтэй харьцуулахад илүү нягт болсон байдаг учир дүрс нь цайвар болж харагддаг. Өөхөлсөн элэг оношлогдсон тохиолдолд элэгний энзимуудын шинжилгээ мөн өндөр гарах магадлал бий. Өөр өвчний шалтгаан байхгүй тохиолдолд энэ нь энгийн өөхөлсөн элэг нь өөхөлсөн элэгний үрэвсэл хэлбэрт шилжиж, хүндэрсэн болхыг харуулна.
:Indented line
<gallery>
Файл:ORO 115 10 wk hfd x40 3.jpg|Тосон улаан О будаг. Х40. Өөхөлсөн элэгний эс болгонд олон төрлийн хэмжээтэй липидын дуслууд ажиглагдана.
Файл:ORO HFD N3 0 x10.jpg|Эрүүл элэг мөн будагаар. Х 10. Бага хэмжээний тосон улаан о будаг эрхтэний гаднах өөхөн эдэд шингэсэн байна.
Файл:124 12 wk hfd x20 2.tif|Гемотоксилин Эозин будаг. Х20. Өөхөлсөн элэгний эсийн доторх липидын дусал томорч эсүүд хөөсөн байна.
:Indented line
Гэсэн хэдий ч хэт авиа, компютер томографи зэрэг дүрс оношилгооны аргууд нь их хэмжээний элэгний өөхлөлтийн үед л магадлал өндөртэйгээр илрүүлж чаддаг байна <ref>Saadeh S, Younossi ZM, Remer EM, et al. The utility of radiological imaging in nonalcoholic fatty liver disease. Gastroenterology. 2002; 123: 745-50.</ref>. Үүнээс гадна дүрс оношилгооны аргууд нь стеатоз, үрэвсэл хоерын ялгах мэдээлэл өгөхгүй.