Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 46:
Эдгээр болон үүнтэй төстэй бусад санааг системчлэн үзвээс, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол дараах байдлаар тодорч байна. Үүнд:
Нэгдүгээрт, Халхын голын дайн Зөвлөлтийн армийн болон командлагчдынх нь нэр хүндийг өсгөж өгснөөр тэнхлэгийн гишүүн орнуудын дунд нэгдмэл байдлыг нь алдагдуулж, Японы хуурай замын хүчнийг ЗХУ-ын эсрэг дайнд татагдан орохоос урьдчилан сэргийлж чадсан. Ингэснээр Эх орны дайны турш Зөвлөлтийн арми ганц фронт дээр тулалдах стратегийн харьцангуй таатай нөхцлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Японы Зэвсэгт хүчний дээд командлалын дунд хуурай замын цэргийнхний нэр хүндийг доройтуулж, Азийн эх газар, Сибирийг чиглэсэн кампанит ажлын төлөвлөгөөнөөс татгалзахадтүдгэлзэн хойшлуулахад хүргэсэн ба улмаар тэнгисийн цэргийн хүчнийнхний байр суурийг бэхжүүлэв. Тэд улам бүр өсөн нэмэгдэж байсан стратегийн түүхий эдийн (нефть) хэрэгцээгээ хангахын тулд Номхон далайн арлууд дахь АНУ, Британийн хүчийг сулруулах зорилгод эргэлт буцалтгүй шилжиж, үүний шууд үр дагавар болох Пёрл-Харборын довтолгоонд хүргэжээ. Энэ цаг үеийг хүртэл АНУ-ын нийгэмд амь бөхтэй оршиж байсан, Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байсан Бүгд найрамдахчуудын баримталж байсан “Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд орохыг уриалж байсан Ерөнхийлөгч Ф.Рүзвельтийн бодлого дэмжлэг олоход хүргэв. Ингэснээр нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн бааз суурь нь дайны хөлд нэрвэгдээгүй хөгжингүй ганц орон болох АНУ дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлж, эцэстээ Дэлхийн II дайн холбоотны ялалтаар дуусах урьдчилсан нөхцөл болжээ.
Халхын голын дайны Монголын болон дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар бид үндсэн гурван дүгнэлт, санал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, энэхүү үйл явдлыг бид Монгол Улсын хэмжээнд, өөрийн түүхийг үзэх үзлийн үүднээс “дайн” хэмээн томъёолох нь зүйтэй байна. Хоёрдугаарт, Халхын голын дайн нь Дэлхийн II дайнд оролцогч хоёр эвслийн голлох гишүүдийн хооронд дэгдсэн анхны мөргөлдөөн бөгөөд дайн Алс Дорнодын театраас Европын театр руу шилжих нөхцөл болсныхоо хувьд Дэлхийн II дайны эхлэл гэж үзэх нь зүйтэй байна. Гуравдугаарт, Монгол-Зөвлөлтийн ялалт нь Японы стратегийг өөрчилж, улмаар Зөвлөлтийн арми нэг фронт дээр байлдах боломжийг бүрдүүлсэн төдийгүй АНУ-ыг холбоотны талд татан оролцуулахад хүргэсэн ач холбогдлоороо дэлхийн дайн холбоотны ялалтаар дуусахад шууд ба дам байдлаар нөлөөлжээ.