Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 23:
==Шалтгаан, нөхцөл==
Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалдаж байна
Энэ нь 1927 оноос Токиогийн улс төр-бизнесийн , цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв.(Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн) 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь,түүний бодлогын үр нөлөө, 1929 оны /худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн/дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн [[Япон-Хятадын 2 дугаар дайн]], Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа.Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц,АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур,Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа.Энэ нь цэргийн эрхтэн нарын хувьд 2 хуваагдах шалтгаан болсон, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж манай зарим улс төрчид, сэтгүүлчид ташаа ойлгодог.Дээд командлал нь бололцоо бүрдсэн тохиолдолд 2-ыг зэрэг хэрэгжүүлэх байсан нь мэдээж.Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх вэ гэдэгт байсан ажээ. Учир нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж [[Москвагийн тулалдаан|Москва]] болон [[Ленинградын бүслэлт|Ленинградын хамгаалалт]],Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Манай Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури,Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна.(Үүнд Япон улсын өөрийн ба [[НКВД]]-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив,МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ.) Энэ ч утгаараа '''Халхын голын байлдаан''' нь зарлагдаагүй [[ЗХУ-Япон хилийн дайн]] буюу шинээр байгуулагдсан [[Манж Го]] улс, [[БНМАУ]]-ын хилийн маргааныг далимдуулан Монголын газар нутгийг [[Зөвлөлт Холбоот Улс]](ЗХУ)-ын нацист Германаас болгоомжлон Европын хэсгээс нүүлгэн шилжүүлсэн аж үйлдвэрүүд орших, байгалийн баялаг түүхий эдийн гол бааз дорнод Сибирь, Уралийг булаан авах, Хятад, Дорнод Туркестанд халдан довтлох түшиц газраа болгох гэсэн [[Японы эзэнт гүрэн|Японы эзэнт гүрний]](ЯЭГ) стратегийн дээрэнгүй зорилгын үүднээс өдүүлсэн Япон-Зөвлөлтийн дайны нэг хэсэг байжээ. Энэ байлдаан Японд "ノモンハン事件-Nomonhan jiken" буюу ''Номонханы хэрэг явдал'' гэж нэрлэгддэг.[[Номонхан]] гэж Монгол - Манж-гогийн хилийн орчим дох тосгон ажээ.
 
Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Кавказ, Хар тэнгист Турк, Иран,Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч үзсэн. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцжээтооцож Ìîíãîëûí òàëààðõ ÇÑÁÍÕÓ-ûí áîäëîãî ãîë òºëºâ Êîìèíòåðíýýð äàìæèí èëýð÷ áàéëàà. [[Номонхан]]Òóõàéëáàë гэжÊîìèíòåðíèé Монголäîðíî äàõèíû íàðèéí áè÷ãèéí äàðãà íàðûí 1929 îíû 1-ð Манжñàðûí 7-гогийнíû ºäðèéí çºâëºë㺺íèé èëòãýëä: “Ìîíãîëûí íóòàã äýâñãýð íü îëîí óëñûí òóñãàé à÷ õîëáîãäîëòîé þì. Òýðõ¿¿ íóòàã äýâñãýðèéí õýìæýý íü Àíãëè, Ãåðìàí, Ôðàíöûã íèéë¿¿ëñíýýñ èõ áºãººä õ¿í àì íü 800 ìÿíãàõàí þì. Ìîíãîë îðíûã èìïåðèàëèñòóóä, äýëõèéí õóâüñãàëûí äàéñíóóäûí íºëººíä îðóóëàõã¿éí òóëä òýðõ¿¿ íóòàã äýâñãýðò òîãòîîñîí íºëººãºº õàäãàëæ áàéõàä ìàíàé хилийнãîë орчимçîðèëò дохîðøèíî тосгонхэмээн ажээүзсэн.
 
== Үйл явц ==
Мөр 43:
== Цэрэг стратегийн ач холбогдол ==
 
1939 онд хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улст энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байлаа. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах чухал шаардлага гарсан юм.Халхын голын дайныг Дэлхийн II дайн эхлэхэд шууд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодын театраас Европын театр руу шилжихэд хүргэсэн гэж үзвэл дэлхийн түүхэнд, ялангуяа Дэлхийн II дайны явцад түүнээс ч дутуугүй нөлөөг мөн Халхын голын дайн үзүүлжээ гэж бид үзэж байна. Сүүлийн үед АНУ-ын судлаач Стюарт Голдман нарын эрдэмтэд нэгэн сонирхолтой санаа дэвшүүлэх болсон нь Халхын голын дайнд Японы хүлээсэн ялагдал, 1941 оны 12 дугаар сарын 7-нд Пёрл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз руу хийсэн довтолгоо хоёрын шууд холбоо хамаарлын асуудал юм. Тухайлбал, С.Голдман “... Япон 1941 оны сүүлчээр ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан ... Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалт, магадгүй шийдвэрлэх ялалтаар ч төгсөх боломжтой байв. Тэр тохиолдолд дайны түүх, дэлхий дахины түүх ч мөн өөрөөр бичигдэх байв” (Goldman, 2009: 5) хэмээн дүгнэсэн нь Халхын голын дайнд байгуулсан Монгол-Зөвлөлтийн ялалтын түүхэн ач холбогдлыг бодитой үнэлсэн хэрэг болжээ.С.Голдманы дээрх санаа судалгааны эргэлтэд орохоос даруй 20 жилийн өмнө, Америкийн цэргийн түүхч Жон Кийган мөн төстэй санааг илэрхийлж, “... Японы хуурай замын хүчин ирээдүйн маршал Г.К.Жуковт бут цохиулсныхаа улмаас дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэ нь 1941 онд тэдэнд ашигтайгаар эргэсэн бол 1945 онд бүрмөсөн ялагдахад нь хүргэсэн байна. Харин Британи, Америкийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг япончууд Оросын армийнх шиг үнэлээгүйн улмаас Номхон далайн арлууд руу чиглэсэн тэнгисийн кампанит ажлаа эрчимжүүлэв” (Keegan, 1989: 243) хэмээн дүгнэсэн байдаг.
1939 онд хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улст энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байлаа. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах чухал шаардлага гарсан юм.
Эдгээр болон үүнтэй төстэй бусад санааг системчлэн үзвээс, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол дараах байдлаар тодорч байна. Үүнд:
Нэгдүгээрт, Халхын голын дайн Зөвлөлтийн армийн болон командлагчдынх нь нэр хүндийг өсгөж өгснөөр тэнхлэгийн гишүүн орнуудын дунд нэгдмэл байдлыг нь алдагдуулж, Японы хуурай замын хүчнийг ЗХУ-ын эсрэг дайнд татагдан орохоос урьдчилан сэргийлж чадсан. Ингэснээр Эх орны дайны турш Зөвлөлтийн арми ганц фронт дээр тулалдах стратегийн харьцангуй таатай нөхцлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Японы Зэвсэгт хүчний дээд командлалын дунд хуурай замын цэргийнхний нэр хүндийг доройтуулж, Азийн эх газар, Сибирийг чиглэсэн кампанит ажлын төлөвлөгөөнөөс татгалзахад хүргэсэн ба улмаар тэнгисийн цэргийн хүчнийнхний байр суурийг бэхжүүлэв. Тэд улам бүр өсөн нэмэгдэж байсан стратегийн түүхий эдийн (нефть) хэрэгцээгээ хангахын тулд Номхон далайн арлууд дахь АНУ, Британийн хүчийг сулруулах зорилгод эргэлт буцалтгүй шилжиж, үүний шууд үр дагавар болох Пёрл-Харборын довтолгоонд хүргэжээ. Энэ цаг үеийг хүртэл АНУ-ын нийгэмд амь бөхтэй оршиж байсан, Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байсан Бүгд найрамдахчуудын баримталж байсан “Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд орохыг уриалж байсан Ерөнхийлөгч Ф.Рүзвельтийн бодлого дэмжлэг олоход хүргэв. Ингэснээр нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн бааз суурь нь дайны хөлд нэрвэгдээгүй хөгжингүй ганц орон болох АНУ дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлж, эцэстээ Дэлхийн II дайн холбоотны ялалтаар дуусах урьдчилсан нөхцөл болжээ.
Халхын голын дайны Монголын болон дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар бид үндсэн гурван дүгнэлт, санал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, энэхүү үйл явдлыг бид Монгол Улсын хэмжээнд, өөрийн түүхийг үзэх үзлийн үүднээс “дайн” хэмээн томъёолох нь зүйтэй байна. Хоёрдугаарт, Халхын голын дайн нь Дэлхийн II дайнд оролцогч хоёр эвслийн голлох гишүүдийн хооронд дэгдсэн анхны мөргөлдөөн бөгөөд дайн Алс Дорнодын театраас Европын театр руу шилжих нөхцөл болсныхоо хувьд Дэлхийн II дайны эхлэл гэж үзэх нь зүйтэй байна. Гуравдугаарт, Монгол-Зөвлөлтийн ялалт нь Японы стратегийг өөрчилж, улмаар Зөвлөлтийн арми нэг фронт дээр байлдах боломжийг бүрдүүлсэн төдийгүй АНУ-ыг холбоотны талд татан оролцуулахад хүргэсэн ач холбогдлоороо дэлхийн дайн холбоотны ялалтаар дуусахад шууд ба дам байдлаар нөлөөлжээ.
Фашист Герман ЗХУ-д халдан довтолсон өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, УБХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчидийн хамтарсан хурал болж, 1936 оны Харилцан Туслалцах протоколоор өөртөө хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлнэ гэдгээ Зөвлөлт Засгийн газар, ЗХУКН-д илэрхийлж,. 1941 оны 9-р сараас Улаан армид тусламж хуримтлуулах хөдөлгөөнийг зохион байгуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдах бэлэглэлийн төв комиссыг байгуулав. Монголчууд ЗХУ-д мал мах, түүхий эд тогтмол нийлүүлж байсан бөгөөд 485 мянган морь худалдсанаас 32 мянган агт бэлэглэжээ. Хуримтлуулсан бэлгээ фронтод дөрвөн удаа хүргэж өгсөн нь мөнгөн дүнгээрээ 65 сая төгрөгт хүрчээ. (МАХН-ын түүхийн лекц, 1984: 27) Ийнхүү дайны жилүүдэд БНМАУ Зөвлөлтийн Сибирь, Дундад Ази, Алс Дорнодын нэгэн адил фронтын ар тал болж байсан төдийгүй “АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон” нь болж байв. Энэ нь ч холбоотон гүрнүүдийн зүй ёсны анхаарал, хараа сонирхолд өртөж, хожим 1945 оны Ялтын бага хурлаар тусгаар оршин ирсэн статус-квог хүлээн зөвшөөрүүлэхэд дэм болсон гэж үзэхэд хилсдэхгүй.
 
 
{{sectstub}}