Монгол хатад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
 
Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн [[Мандухай Сэцэн хатан]] байв. Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгссэн ба Монгол хатдын сүүлчийн төлөөлөгч Зүүнгарын хаан Галдан бошигтийн гэргий [[Ану хатан|Ану]] [[Зуунмод-ТэрэлжТэрэлжийн тулалдаан]]ийн тулалдаандд эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн эмгэнэлтэй түүхээр Монгол хатдын үе дуусгавар болжээ.
Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц болон хэвээр байна.